Ард түмний олонхийн засаглал нам (АТОЗН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ц.Нарангэрэл нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. Улмаар ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэн, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв.
Ингэснээр Ард түмний олонхийн засаглал нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгасан байна.
Мөн Улсын Дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанаар, Их Эв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг хянан хэлэлцээд уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр Их Эв нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 30 дахь нам болж байгаа юм.
Харин, Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг хэлэлцэж, хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 11 )
Ямарч намд элсэж ороогүй байгаа одоо 62 настай нас харгалзахгүй бол элсэж орноо
Namgvi boloe gej baihad ene bas namchirhaj yah bol namuudaas tatgalzaya ard tvmen mini svvldee nam gedeg toriin bus baiguullaga toriin deer garah gej zvtgeh bolloo
амжилт ? таны үзэлд итгэсэн сайн гүйцэтгэгчдээ олох чухал.эмэгтэйчүүдийг үл хүндэтгэсэн муйхар хүмүүсээс ангид яваарай?бүсгүй минь.
Одоо харин монголд ”НАМ”-ын гишүүнгүй хүн бараг л байхгүй байх нь ээ дээ. мөн ч хоорондоо уралцаад л сөнөгдөх магадлал бий шүү.
Энэ олон балай намуудаар 3-хан сая ард түмэн яах юм. Намтай, намгүйгээр монголчууд амьдарч чадна. Энэ намуудыг татан буулгах нь чухал. 13-р зууны үед монголд нам байсан юм уу даа. ийм олон на гарах тусмаа ард түмний хоорондын дайсагнал улам галзуурах байх аа.
3 сая монголчуудад 30 намаар яадгийн..
З.Бат-Отгонд амжилт хүсье
zailoo
САЙН БАЙНА. ДЭМЖИНЭЭЭЭЭ
Амжилт хүсье. Анхны эмэгтэй ерөнхий сайд болоорой.
Их эв гэдэгМАН АН гэх мэт намуудтай нэгдэж Эвтэй байна хүчтэй байна хэмээн эвлэж хулгайлах гэсэн үг үү арай үгүй байлгүй дээ Хулгайчтай эвтэй байна гэхийг би өөрөөр ойлгохгүй юм