Өргөтгөсөн хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцож байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд 08.00 цагт эхэллээ. Хуралдаанд 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон яам, агентлагийн дарга нар оролцож байна. Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Тухайлбал, төрийн албаны шалгалт, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, Төрийн албаны хариуцлагын тухай хууль болон сахилга хариуцлагаа дээшүүлэх иргэн төвтэй төр зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top