ЗГ: 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлав

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Засгийн газрын өнөөдрийн /2019.01.16/ өргөтгөсөн хуралдаанаар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.


Засгийн газраас "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" батлан хэрэгжүүлж, асуудлыг цогцоор шийдвэрлэх зарчим баримтлан ажиллаж байгаа бөгөөд энэ бодлогын нэг нь “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал” юм. Мөн 2019.01.01-нээс хэрэгжиж буй Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны шинэчлэлийн гол үзэл санаануудыг хуульчлан баталгаажуулсан байдаг ба энэ хүрээнд Засгийн газраас төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль болон тус хуулийг даган гарсан дүрэм, журам, баримт бичгүүдийн дагаж мөрдөж байгаа байдалд хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.


Дээрх ажлын үр дүнд төрийн алба иргэндээ үйлчилдэг, ард түмний үйлчлэгч байх зарчим биелэнэ гэж Засгийн газраас үзэж 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж байгаа аж.


Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Засаг дарга нарын зүгээс тухайн жилийн зорилтыг он гарахаас өмнө тодорхой болгож байхыг хүсч байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lkhagvaa(66.181.179.135) 2019 оны 01 сарын 16

Bi наториатын байгууллагаар ”хамтран ажиллах гэрээ” байгууллагын гэрчилгээ 2-г хувилж хуулбарыг баталгаажуулах гэтэл ийм үйлчилгээ үзүүлэхгүй гэх юм. Хууль журмаа үзүүл гэхээр наториатчдын танхимаас ийм чиглэл өгсөн. Одоогоор хууль, журам гараагүй. гэх юм . Тийм шийдвэр гаргаагүй мөртлөө доошоо чиглэл өгч нугалаа гарган хүнд суртал бий болгодог танхимаас нь сурвалжлаад өгөөч. Нэлээд удаж байгаа, 2 жил болж байгаа гэнэ ээ. Үүнээс үүсэх нөхцөл байдал нь Ард иргэд ажлаа амжуулахын тулд танил тал, гуйлга түүлэг, хээл хахуул болох нөхцлийг танхим нь санаатай болон санаагүй бүрдүүлж байна .

0  |  0
Top