У.Хүрэлсүх: Надтай санал нийлэхгүй бол одоо албан тушаалаа өгч болно

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2019.01.16/ Төрийн ордонд болж, 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон яам, агентлагийн удирдлагууд оролцлоо. Өргөтгөсөн хуралдаанаар төрийн албаны шалгалт, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, Төрийн албаны хариуцлагын тухай хууль болон сахилга хариуцлагаа дээшлүүлэх, "Иргэн төвтэй төр байх" зэрэг асуудлыг хэлэлцэв.

 

Өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх аймгийн удирдлагуудад хандан үг хэллээ.

Тэрбээр, "Миний тэргүүлдэг Засгийн газар нийгэмд шударга ёс тогтоох, унаж байгаа эдийн засгийг сэргээх гэсэн хоёр зорилт тавин ажиллаж байгаа. Бидний зорилт хэрэгжиж байна. Нэгдүгээр асуудал хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа бол хоёрдугаар асуудал бага боловч ахицтай байна. Тиймээс МАНАН дэглэмийг нураахын төлөө ард түмэн тэмцэж байгаа. Бидэнд засч сайжруулах олон ажил байна. Төрөөс цэвэрлэх ёстой албан тушаалтнууд байна. Энэ бүхнийг ажил хэрэг болгохын төлөө Ерөнхий сайд ажиллаж байгаа. Харин та бүхэн надтай хамтарч аймаг орон нутагтаа ажиллах ёстой.

 

Ард түмэн ядуу зүдүү байгаа ч шударга нийгмийг биднээс шаардаж байна. Энэ улсын эдийн засгийн үндэс нь шударга ёс. Тиймээс цаашид төрд шургалсан хулгайч дээрэмчдийг цэвэрлэх нь том ажил. Үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол өргөдлөө өгөөд хашиж байгаа албаа буцааж өг. Миний тавьж байгаа асуудалтай санал нийлэхгүй хүн байгаа бол одоо албан тушаалаа өгч болно. Үгүй бол санал нэг байна гэж ойлголоо. Төрийн албан шударга болгохын төлөө өнөөдрөөс эхлэн хамтарч ажиллахаар тохиролцлоо. Тиймээс би цаашид тавих шаардлагаа тавина. Үүнийг хэрэгжүүлж чадахгүй хүнээс төрийн албыг авна” хэмээн хатуухан хэллээ.

 

Ерөнхий сайд үргэлжлүүлэн “Одоо нялцганаж байдаг цаг биш. Өнөөдрийн байдлаар эдийн засаг өсч байна. 3.5 тэрбум ам.долларын нөөцтэй болсон байна. 33.8 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Зэсээс 1.8 тэрбум ам.долларын орлого оллоо. Өмнөх жилүүдээс бүх зүйл давж байна. Сүүлийн найман жилд анх удаа төсвийн алдагдалгүй боллоо. Нэг ёсондоо Монгол Улсын төсөв эрүүлжиж байна. Үүнээс том амжилт байхгүй. Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөн. Инфляц харьцангуй тогтвортой байна. Сүүлийн хоёр жилд 6.2 их наяд төгрөгийн өрийг төлж барагдууллаа. Өрийн зөв менежмент хийсэн. 2019, 2020 онд гадаад өрийн дарамт байхгүй. Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 21 их наяд төгрөг болон буурлаа. Өнгөрсөн жилийн хугацаанд Засгийн газар бонд гаргасангүй. Өндөр хүүтэй зээл авсангүй. Эдийн засагт ахиц гарч байгаа ч ард түмэндээ энэ үр шимийг хүргэх хэрэгтэй байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжээр хүргэж айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. Энэ ажлуудыг хамтдаа хийцгээе.

 

Аймгуудын Засаг дарга нарт дахин нэг зүйлийг хэлье. Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хамтарч ажиллая. Хариуцлагатай байя. Ард түмэн биднээс үүнийг л шаардаж байгаа. Хуулиас дээгүүр ямар ч албан тушаалтан гарах ёсгүй. Тэгвэл танай аймгийн амьдрал ахуй сайжирна. Ард түмэн чинь талархах болно. Ард түмэн шударга бусын хонгилыг нурааж өг гэж хүсч байна. 30 хэмийн хүйтэнд 30 мянган хүн жагсаж байгаа явдалд хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг. Төр ард түмэнд үйлчлэх гэж байгуулагддаг. Бид төрөө цэвэрлэхгүй бол ард түмэн тэсэх боломжгүй болсноо илэрхийлж байна. Үүнийг хамгийн соргогоор мэдрэх ёстой хүмүүс бол орон нутгийн удирдлагууд.

 

Монголд МАНАН бүлэглэл тогтсон. Үүнийг эвдэлж тараах ёстой. Нам дамжсан улс төрийнхөн Монголын ард түмний эдлэх ёстой байгалийн баялгийг хулгайлсан. Дээр нь бизнес, хуулийнхан нэгдсэн бүлэглэлтэй тэмцэх хэрэгтэй болж байна. Үүнийг нурааж байж энэ нийгэмд шударга ёс тогтоно.

 

Монгол төр иргэддээ үйлчилдэг байна. Та бид ард түмний татварын мөнгөөр амьдарч байгаа. Төрд мөнгө гэж байхгүй. Байгаа мөнгө нь ард түмний мөнгө. Тиймээс бид ард түмэндээ үйлчлэх ёстой. Төрийн хуулийг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг л мэдэрч ажиллахыг хүсье” гэсэн юм.

 

 

Ингээд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх орон нутгийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

 

-Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйн хугацаа үлдлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна. Ялангуяа нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, сургууль цэцэрлэг, зам гүүр зэрэг бүтээн байгуулалтын төслүүдэд онцгой анхаарч, одооноос хэрэгжилтийн явцыг тооцон хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.

 

-Төсвийн сахилга бат хариуцлагыг чангатгаж, ард түмний мөнгөнд хямгатай ханд. Дээр нь даруухан бай. Үнэтэй цаг, том машин, алтан үзэг хэрэглэхээ боль. Чөлөөнд гарсныхаа дараа л тансаг хэрэглээгээ хэрэглэ. Эндээс төрийн албан хаагчдын эмх цэгц эхэлнэ. Ард түмэн чинь ядуу байна. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч гэж харагдаад хэрэггүй. Бусад улс орнууд хөгжөөд, түрүүлээд алга боллоо. Бид бахь байдгаараа. Бидний амьдрал ахуй өөрчлөгдөж байгаа боловч улам сайжирмаар байна. Улам хурдан хөгжмөөр байна.

 

-Би 50 нас гараад явчихлаа. Саяхан л 20 настай байсан. Тиймээс цаг хугацаатай уралдан эх орныхоо төлөө ажиллая. Энэ бол хүний амьдралын утга учир. Таныг хожим ямар дарга байсныг чинь ард түмэн ярина. Таны үр хүүхэд насан туршдаа бахархах болно.

 

-Цахим засаглалыг бий болгож, төрийн хүнд суртлыг арилгах хэрэгтэй.

 

-Төрийн албаны залгамж холбоог бэхжүүлэхэд төрийн албан хаагч бүр анхаарч ажиллах хэрэгтэй.

 

-Төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог хангаж, албан хаагчдын давхардлыг арилгах. Хүн амын өсөлттэй холбоотойгоор төрийн албан хаагч жил болгон нэмэгддэг. Гэхдээ хууль бусаар нэмэгддэг орон тоо бий. Мөн аливаа ажлыг хариуцсан эзэн тодорхой байх ёстой. Дараа нь тэр хүнтэй хариуцлага тооцно. Дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг шиг бай. Төрийн албанд танил тал, ах дүүгээ ажиллуулдаг болсноос төрийн алба завхарч байгаа.

 

-Төрийн албыг төлөөлж байгаа дарга нар хуулийн хүрээнд зангарагтай бай. Албан тушаалтандаа шаардлага тавьж, хариуцлага тооцдог бай. Би чин сэтгэлээ ярьж байна.

 

-Иргэн төвтэй жилийн хүрээнд батлагдсан ажлыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Өөрсдөө сахилга ёс зүйгээрээ байгууллага, орон нутгаа манлайлж ажиллах хэрэгтэй.

 

-Эдгээр үүргийг би та бүхнээс шаардаж ажиллах болно. Монгол төр төр шиг байх ёстой. Ард иргэдээ алагчлахгүй байхыг онцгойлон санаж яваарай. Ядарсныг нь хайрлаж, задарсныг нь хэмжээнд нь байлгах бол төрийн үүрэг. Ард түмний баялгийг хууль бусаар хувьдаа авч, баяжсан, үр хүүхдээ төрд шургуулсан олгирхуудтай хатуу тэмцээрэй. Салхитын мөнгөний ордоос эхлээд баялагийн сангаа байгуулж эхэлж байна. Энэ мөнгөөр ядуу ард түмнээ өөд нь татна. Аймаг орон нутгийн удирдлагууд үүнийг дэмжиж ажиллаарай. Монголын ард түмэн эзэмших ёстой байгалийн баялгийг таван ам бүлтэй нэг гэр бүл эзэмшиж байна. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшиж байна. МАК-ийг ярьж байна. Цагаан суварга гэхэд 15 тэрбум ам.доллартай тэнцэх баялаг. Н.Номтойбаяр гэдэг нөхөр манай намынх. Тэр хүн бизнесээ хийх гэж байгаа бол төрийн албанаас хол байх хэрэгтэй. Бүх зүйлийг мөнгөөр шийднэ гэж байхгүй. Тиймээс мөнгөтэй хүмүүстэй тэмцэх тэмцлийнхээ төлөө сэтгэлээ чангал. Өнөөдөр бид ялахгүй бол тэд биднийг удирдана.

 

Монголын ард түмний шаардлагыг бид биелүүлэх ёстой. Энэ хулгайч нартай хуулийн хариуцлага тооцно. Та бүхэн маань Ерөнхий сайдынхаа өгсөн бүх даалгаврыг биелүүлж ажиллах ёстой. Ерөнхий сайд бүрэн эрхээ 100 хувь эдэлж, хэнээс ч айхгүй хийх ёстой ажлаа хийнэ. Хүмүүст хүндлэгдэж, тэнгэрт тэтгэгдэж яваарай” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 182 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.11) 2025 оны 03 сарын 13

Үнээн, үнэн дэмжиж байна

2  |  0
ЖДҮЧИН ЕРӨНХИЙ СААД(175.38.95.65) 2025 оны 03 сарын 13

ЖОНКУУГИЙН ТАГНУУЛЧ МУУЖГАЙ, ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЖДҮҮДЭЖ БАЙГАА, ТӨРИЙН ХУТГУУР ТОПОР АМДОЛЛАРЫН ХАНШ, БЭНЗИН БОЛОН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ, АЖИЛГҮЙДЭЛ, УТАА, ЯДУУРАЛ ГУЙЛАНЧЛАЛЫН ЭСРЭГ ЮУ ХИЙВ?! БУРУУГАА МИЕЭД ТОХОХ ГЭЖ САНДАЛ ШИРЭЭНИЙ ТУДААНААС ӨӨР ХИЙЖ БАЙГАА НЭГ Ч АЖИЛ АЛГА!!! ХОНГИЛД ЖОНКУУГИЙН САЛТААНД НУУГДАХ АА БОЛИОД ГАРЧ ИРЭЭД АЖИЛ ХИЙ Л ДЭЭ ӨМХИЙ ХАР ЛЛАР МИНЬ!!!

3  |  1
Злочин(66.181.187.238) 2025 оны 03 сарын 13

20 оны сонгуульд безнэсгүй хүн нэр дэвшүүлэх бх

1  |  0
я(202.9.42.147) 2025 оны 03 сарын 13

ёо нөгөөдхөөл яриад явна элбэгдоржийн фэн байсан юм уу хаашаа юм

1  |  1
zochin(202.126.89.168) 2025 оны 03 сарын 13

unshihadbna uramtai ji.hene setgel ogshooson shn medremj awla. Esreg bga hunvvs ichih heregtei. mongol orniig hogjihoos , shudraga bhas aij bga humvvs yanaa ta nariig orowdoj bna .

4  |  0
Zochin(99.203.143.38) 2025 оны 03 сарын 13

Hongor sumiin irgediig horduulsan etgeediig untuulj boldog arga bna uu?!!!!

1  |  0
irgen(120.17.8.63) 2025 оны 03 сарын 13

uu uu erunhii saidaa ta shuu

1  |  0
Зээээ(122.201.22.6) 2025 оны 03 сарын 13

Монголчуудаа зоригжуулах сэрээх ирээдуйд итгэх итгэл найварыг бадраасан сайн цагийн эхийг тавьсан Еренхий сайддаа баярлалаа! Монголын хегжил дэвшлийн телее арвин уйлсэд чинь Амжилт хусье!!!

2  |  0
Бор(202.126.89.74) 2025 оны 03 сарын 13

Ерөнхий сайд чинь сэтгэлээсээ сайхан хэлсэн бна шүү.дэжиж бнадаа

2  |  0
zochin(66.181.161.116) 2025 оны 03 сарын 13

eronhii saidiig chin setgeleese demjij bga shu.amjilt husie.toriin alba torliin alba bolson ni unen.shudarga unen ym bhgui. tanil tal tataasgui bol hichneen sain ajillaad ch nemergui yag bairandaa l bn.tanil taltai bol ymarch medleg chadvargui bj devsheed l yvchihna.arai l bishee.ene buhniig haraad ooriin erhgui buhimddag bailaa. ehner nohor aaw eej emee ovoogooro ue uliran udam damjij ajillaj bga gazar hezee ch hariutslaga shudarga es orshdogguin bnale.yaj ch bie biedee shaardlaga tavih ve de.hovoor ajil yvdag.tiimees ene helhee holboog tasdaj toriin albiig teverlehiig husch bn

1  |  0
зочин(103.194.176.117) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүхийн ард түмэн мулгуу гөжүүд мангар тэнэг ихэнх нь мутантууд болчихсон яаж хөгжих вэ

1  |  3
Alimaa(66.181.160.24) 2025 оны 03 сарын 13

Tsagaan suvargiin ordiig tur tataj avah heregtei. Mongol ulsiin umch ard tumnii umch. Yasan shunal geheeree hanaj tsadadgui neg ger buliin hedhenhen hagartlaa bayjaad ichih bulchirhaigui bayjaad baij baidgii bol. Er ni erh medel alban tushaal ar uvriin haalga tanil tohoigooroi ulsiin umchid ezen suusan buh irgediig shalgaj umchuu tur huraaj tatan av. HURELSUHEE bugdii ni shalga. Shalgahaas tsaargalj baigaa nuhdiig uursdii ni shalga. MONGOL ulsad shudraga hatuu hariutslagatai tur bolon turiin udirdagch heregtei. Uuniig ta hiine. Taniig harj baina. Itgej baina.

6  |  0
Үнэн(103.26.195.99) 2025 оны 03 сарын 13

Нутаг усаараа бүлэглэл үүсгэн төрийн албыг нутгийн алба болгодог Эрдэнэтийн удирдлагууд. Соёлчхүү хэмээх хахуульд цадахгүй байгаа нөхрийг яах юм бол?

1  |  0
зочин (64.119.26.96) 2025 оны 03 сарын 13

хүрэлбаатар сайн ажилласан

2  |  0
Зочин(202.55.188.38) 2025 оны 03 сарын 13

Арай л Трамплаг дарамт уу гүй юу?

2  |  0
Зочин(43.250.126.130) 2025 оны 03 сарын 13

Хүрэлбаатар мэтийн шунал нь дэндсэн сайд нараа яах гэж баына. Өөрийн аймагтаа хэд нугалсан төсөв батлуулж авсан биздээ.

2  |  1
МАН н гишүүн(43.250.126.130) 2025 оны 03 сарын 13

Таны худал сүржин яриа сөрөг хүчний хүмүүстэй нийлж ёс бус юм хийгээд байгаатай чинь Санал нийлэхгүй бол яах юм халах уу. Ингэж ч болохгүй хөө.

2  |  2
содбаатар(103.26.193.150) 2025 оны 03 сарын 13

Монголчууд минь бид хэзээ хулгайч хуурамч шудрага хүмүүст хууртагдахаа болих юм болдоо одоо хулгайчуудын арга өөрчлөгдөж байна нөгөө хуурамч амлалт нэхэгддэг болсон болохоор одоо худлаа ард түмний нэр барьж замаа цэвэрлэж монопольдож авахын тулд сайхан сүржигнэж хуурдаг болж одоо газрын баялаг ард түмний өмч гэж булаан ЖДҮ-гээр эхэлсэн авилга уул уурхайгаар төлбөрдөх гэдэг болов уу өөртөө хувьтай эзэмшдэг болох уу одоо санаа нийлэхгүйгээ жийж ард түмнийг хуурагч МАНАН байгуулах гэж санаархаж эхлэлээ

1  |  1
иргэн(202.9.43.251) 2025 оны 03 сарын 13

Иймэрхүү зангарага дутагдаад байсан. Харин хэлсэнээ хэрэгжүүлж ажиллах л чухал. Тэгвэл ард түмэн бхархана.

5  |  0
Hana(64.119.24.201) 2025 оны 03 сарын 13

Yneheer shuluun shudarga mundag udirdagch baharhaj bna ajild n amjilt

2  |  0
иргэд(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

2016 оноос хойш яриаад байдаг. сайжирсан юм даанч алга

1  |  0
Т. Батаа(66.181.176.209) 2025 оны 03 сарын 13

Маш зөв. Үг хэл үйл ажиллагаа цэгцэрсэн байна. Дэмжинэ. Өт хорхой шиг өөнтөгч юмнууд өөрсдөө чадахгүй байж битгий олиод байгаарай. Илүү дутуу хошуугаа татаж явах хэрэгтэй.

5  |  0
irgen(103.229.123.105) 2025 оны 03 сарын 13

Loozognogch daranguilagch

1  |  0
Z.Enhtsetseg(203.91.115.46) 2025 оны 03 сарын 13

Mash zov ug heller bsyarlalaa tanid

4  |  0
Х(103.212.118.157) 2025 оны 03 сарын 13

Таалагдсан.Ажил хэрэг болгох бх .Итгэж бгаа

6  |  0
Иргэн(64.119.20.108) 2025 оны 03 сарын 13

Ёстой зөв хэлжээ, ажил хэрэг болгоорой. Ингэж шудрагаар ил тод хэлдэг ярьдаг шаарддаг шахдаг шалгадаг ЕС-ыг ард түмэн хүсэж байлаа. Танд амжилт хүсье.

10  |  0
Зочин(202.72.242.177) 2025 оны 03 сарын 13

Ёрөнхий Сайддаа амжилт хүсьё. Сэтгэл огшлоо

6  |  0
ATG(202.9.43.148) 2025 оны 03 сарын 13

Huuli shvvhiin pizdaguud shudarga ajillaachee . Ta naraas bolj ard tvmen yaduu amidarch uls eh oron hugjihgvi bna shtee.Ta nar uursduu huuli sahiulagch baij abilgach hulgaich nartaigaa niilj ard tvmen uls eh orniig hohirooj bna. Huuli sahiulagch ediin zasgiin gemt heregten hulgaich nartaigaa temtseechee novshuudaa chadahgvi bol ajlaa uguh heregtei Erunhii saidaa ta ehleed huuli hvchnii baiguullaga tseverlej shudarga hvmvvsiig ajluulah heregtei bna.......

2  |  1
Зочин(202.55.188.34) 2025 оны 03 сарын 13

Ажилд нь амжилт хүсье.

2  |  1
Ккк(103.229.121.70) 2025 оны 03 сарын 13

60 тэрбумаар чөлөөлж чадахгүй юм байхдаа

1  |  0
Emegtei alban haagch(202.126.89.152) 2025 оны 03 сарын 13

turiin albiig turliin alba bolgoson darga nar anhaarch aldaagaa zasah bolj dee darga nar uursduu eos zuitei arhinaas hol amidar daa ihenhi turiin albanihan bol arhichid buur arhag shuu uvchtei humuus emchleh shaardlagatai Hurelsuh said aa

1  |  0
Миэ энхболд(66.181.179.105) 2025 оны 03 сарын 13

Хөөе новш минь тийм их нэмэх нөөц гараад байвал Дарханы там болсон замын ажлыг эхлүүлээд аваар осолд амь үрэгдэж байгаа ард олонд буян болж хайрлаач

1  |  0
Нам бус иргэн(146.199.42.138) 2025 оны 03 сарын 13

Болохоо байсан асуудлыг томоор харахгvй жижгээр хараад байгаа юм шиг хvмvvc олигархууд байж таараа. Менгеер шvvх цагдаа хvчний байгууллага болон хэвлэл мэдээллийг еертее тааруулж ард иргэлийн толгойг эргvvлдэг цаг чинь дуусаж байна гэдгийг ойлгоорой хуулинд шургалсан хулгайч дээрэмчид ээ...

1  |  0
зочин(203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

ѳмнѳх ЕСайдууд манай ЗГ Ингэж ч сайн ажиллалаа,тэгж ч сайн хийлээ гэж ард олноо хуурах үг хэлж байснаас биш Хүрэлсүх ЕС шиг болохгүй бүтэхгүй байгааг үнэнээр нь хэлж ард олон руугаа хандсан иргэн тѳвт үйлчилгээ үзүүлэхийг хатуу анхааруулж байсан удирдлагыг үзсэнгүй ээ.мундаг.итгэж байна амжилт

11  |  0
иргэн(202.21.106.166) 2025 оны 03 сарын 13

Дээд шатны албан тушаалтнууд өөрийнх нь таалалд нийцүүлж ажиллаагүй гэж дарамтлана. Буруу зүйлийг нь хэлбэл дарга ярьж бна чи дуугай байх ёстой гэж загнана. Шударга ёс мөд хэрэгжих үү

3  |  4
вмв(66.181.179.167) 2025 оны 03 сарын 13

Энэ нийсллийн нөхдүүд биднийг тамалж бна дахин т лөлтөнд ороод 6 жил боллоо барилгаа барьж эхлээгүй компанийг одоо хамгаалж хайцалах юм аа

1  |  0
Иргэн(66.181.160.32) 2025 оны 03 сарын 13

ЖДҮчдээ яах гэж бна

2  |  1
ирг(64.119.19.166) 2025 оны 03 сарын 13

ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан нөхдүүдээ яах болж байна. М.Энхболд л гэх юм. Түүнээс ч илүү ард түмний боломжийг хулгайлсан ЖДҮ-гээ яах юм бэ

2  |  4
ИРГЭД(182.160.33.196) 2025 оны 03 сарын 13

За тэгээд үзүүлээд өг дөө. Хамгийн түрүүнд төрөөс төрсөн тэрбумтнуудын хөрөнгийг хурааж шоронд хорь. Улсын мөнгө идсэн хулгайчуудыг хөрөнгийг хурааж шоронд хорь. МОНГОЛЫН СИ ЗИНПИН болоод өгөөч гуйж байна

2  |  1
Зочин(64.119.20.72) 2025 оны 03 сарын 13

Хонгилын үзүүрт гэрэл асч, амьдрах итгэл төрж байгаад Ерөнхий сайддаа баярлаж байна. Газар, агентлаг, хэлтсийн дарга нарт хатуу хариуцлага тооцож ажилламаар бна. Өглөө ажилдаа ирэхгүй, ажлаа хийхгүй, цагийн менежмент байхгүй нэг л их доод албан тушаалтнуудаа дарамталсан идэж уухаа урьтал болгосон хүмүүс байх юм. Ерөнхий сайдаас үлгэр дууриалал аваад ажиллах чадвартай албан тушаалтан алга даа

13  |  0
зочин(103.87.255.66) 2025 оны 03 сарын 13

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хууль зөрчиж томилогдсон гэдэг нь тогтоогдсон Хөвсгөл аймгийн Засаг даргаа огцруулаач. Дахин томилохдоо Төрийн албан хаагчид хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тухай яригдаж байгаа. Тогттоогооч.

2  |  3
dawaa(66.181.178.135) 2025 оны 03 сарын 13

Bi bol demjij bgaa ESiig. Suuliin heden jil hen ingej zorigtoi duugaraw! Hiih gej bga negnee demj. Ter namiig hay. Huwi hun talaas ni har! Uragshaa Hurelsukh said aa!

7  |  2
Amar(202.9.42.192) 2025 оны 03 сарын 13

Dutagdalgui khun gj khaa chalga..?! Dutagdalaa zasakh gej oroldoj shiidver gargaj baigaa negnee buu doromjil..!! Oorsdoo chadahgui umkhii khujaa nariin khool bolokh gej baij ug duugui ogson uureg daalgavariig ni bieluul..!! ES Amjilt khusie! Uragshaa ulam bat zogs..!!!

4  |  1
Э(112.72.11.106) 2025 оны 03 сарын 13

Гэмтлийн эмнэлэгийн захирал мөнхсайханнь бадамжунай очирбат нарт авлига өгч болсон ба мөнгөөр бүхнийг шийдэж, хувийн компани нь тендерээр 2-3 тэрбум ₮ ашиг олж олон хүн ажилд авсан гэх мэт хууль бус асуудал их өөрийгөө байнга тв хэвлэлээр рекламдсан би би гэж яриад л.

1  |  0
ЖМРИЙН АЛБАН ХААГЧ(103.242.47.14) 2025 оны 03 сарын 13

БАЯНХОНГОР ШУДАРГА АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ДАРГА ТӨРИЙН АЛБАНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТАНДАА УНАСАН ОДОО БОЛТОЛ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХ НЭРЭЭР АЖЛААД Л ТЕНДЕР БУДИЛААНТУУЛААД ЯВНА ӨӨРСДӨӨ ИЙМ БАЙЖ БУСАД АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАЛТАНХД УНАСАН НЭРЭЭР ГАХАЖ БАЙГААГ ЮУ НЭЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ

1  |  1
Зочин(103.212.119.192) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх ямар нүүрээрээ Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч.Хүрэлбаатартай мөр зэрэгцэн суугаад шударга ёс ярьж чадаж байнаа?

1  |  2
Тэнгэр(139.5.216.174) 2025 оны 03 сарын 13

Төрийн албанд зүтгэх хүнд айдас гэж байх ёсгүй! Аймхай хүн төр барьдаггүй юм.Хүрэлсүх бол цаг үеийнхээ шаардлагаар гарч ирсэн удирдагч. Монголчууд шудрага төрийг шаардаж .,газар нутгаа гадаадынханд зарж хэдхэн хүн баяжиж ард түмэн ядуурч байгааг эсэргүүцэж жагсаж байна! Хууль жирийн ардад хатуу, мөнгө мэдэлтэй хүнд үйлчлэхгүй байгааг үзэн ядаж байна.!!!Ерөнхийлөгч,Ерөнхий сайд 2 ыг ард түмэн ттгэж дэмжиж байна!УИХ ын гишүүн 5 залууг дэмжиж байна.Ерөнхий сайдаа Шудрага үнэнчид зөөлөн,Хулгайч ,урвагчид хатуу байгаарай! Амжилт хүсьеМонгол мандан бадрах болтугай!

12  |  0
5112(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЧУУДАА, САУДЫН АРАБ УЛС ГАЗРЫН БАЯЛАГААСАА ХҮН НЭГ БҮРДЭЭ САРД 4000 ДОЛЛАР ӨГЧ БАЙНА. МОНГОЛ УЛС МААНЬ ТЭР УЛСААС Ч ИЛҮҮ ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГТАЙ. 3,2 САЯ МОНГОЛЫГ АЯТАЙХАН АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЭНЭ МАНАН-Г УСТГАХ ХЭРЭГТЭЙ, ТЭДНИЙ ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЖ БАЙЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛАГААСАА ХҮРТЭЖ САЙХАН АМЬДРАХ УЧИРТАЙ. ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ, МОНГОЛЧУУДАА

13  |  0
Зайран Бямбадорж (103.229.122.181) 2025 оны 03 сарын 13

Түм түмээр уухайл Төрийн хииморь сэргэнэ Уухай дууны түрлэгт Улс монгол мандана Хөх монгол сэрээрэй Бүх монгол нэгдээрэй Уухай уухай уухай

10  |  0
Зайран Бямбадорж (103.229.122.181) 2025 оны 03 сарын 13

Хурай хурай хурай мөнх хөх тэнгэр ивээнэ Замбуу тивийг гэгээрүүлэх Залуус чингисийн баатарууд минь Уухай уухай уухай

6  |  0
ТАКСИ(202.126.89.240) 2025 оны 03 сарын 13

САЙДАА ОРХОН АЙМГИЙН ЗД БАТЛУТ ЧИГЛЭЛИЙН ТАКСИ ХХК ны ЗОГСООЛИЙГ ДЭЭРЭМДЭЖ ЯМАРЧ ТЕХНИК БАЙХГҮЙ ТУРШЛАГА МЭРГЭЖИЛГҮЙ АНГИЙНХАА НАЙЗ ЗАЛУУД ХҮЧЭЭР ѲГЧ ОЛОН ЖОЛООЧ АР ГЭРИЙН АМЬДРАЛЫГ СҮЙРҮҮЛЛЭЭ АРАЙЧ ДЭЭ БИД ОДОО ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ

2  |  0
МАН ЫН АХМАД ГИШҮҮН (59.153.114.177) 2025 оны 03 сарын 13

ХҮРЭЛСҮХ ЯМАРЧ НӨХЦӨЛД ХЭНД Ч АЙХАВТАР ДАРАМТТАЙ СҮРДҮҮЛЭГИЙН ЧАНАРТАЙ ҮГ ХЭЛДЭГ НЬ ХЭНД Ч ТААЛАГДАХГҮЙ БГАА ЮМ .ТҮҮНИЙГЭЭ ӨӨРӨӨ МЭДЭХГҮЙ БҮР ИЙМ ХАРЕКТЕРТАЙ Л ХҮН ЮМ БИЛЭЭ БАС НАМЫНХАА АСУУДЛААР ГАНЦ Ч ҮГ ДУУГАРАХГҮЙ БАЙГАА НЬ АСАР ИХ ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛДЭГ . ЯАВЧ ТОГВОРТОЙ ҮЗЛИЙГ БАРЬЖ ТУУШТАЙ ХАНДАХ ХАНДЛАГАТАЙ АЛСЫГ ХАРСАН ДАЛАЙЦ ЗАНГАРАГ ЭНЭ ХҮНД АЛГАА ГЭЖ МАШ ОЛОН ХҮМҮҮС ЯРЬЖ БАЙГААГ СОНСЛОО

2  |  6
МАН ЫН АХМАД ГИШҮҮН (59.153.114.177) 2025 оны 03 сарын 13

ХҮРЭЛСҮХ ЯМАРЧ НӨХЦӨЛД ХЭНД Ч АЙХАВТАР ДАРАМТТАЙ СҮРДҮҮЛЭГИЙН ЧАНАРТАЙ ҮГ ХЭЛДЭГ НЬ ХЭНД Ч ТААЛАГДАХГҮЙ БГАА ЮМ .ТҮҮНИЙГЭЭ ӨӨРӨӨ МЭДЭХГҮЙ БҮР ИЙМ ХАРЕКТЕРТАЙ Л ХҮН ЮМ БИЛЭЭ БАС НАМЫНХАА АСУУДЛААР ГАНЦ Ч ҮГ ДУУГАРАХГҮЙ БАЙГАА НЬ АСАР ИХ ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛДЭГ . ЯАВЧ ТОГВОРТОЙ ҮЗЛИЙГ БАРЬЖ ТУУШТАЙ ХАНДАХ ХАНДЛАГАТАЙ АЛСЫГ ХАРСАН ДАЛАЙЦ ЗАНГАРАГ ЭНЭ ХҮНД АЛГАА ГЭЖ МАШ ОЛОН ХҮМҮҮС ЯРЬЖ БАЙГААГ СОНСЛОО

2  |  6
орхон аймаг(202.9.42.224) 2025 оны 03 сарын 13

Манай аймгийн МХГ-н байцаагч Алтангэрэл гэж нөхөр энэ албанд очихоосоо өмнө гурван дугуйт унаад авгайтайгаа мал тарьна гээд манаргаж явсан гэтэл одоо лексус570 унаад давхиж байна. Ганц эрлийз морь наадамд оруулах гэсэн чинь 500.000 өг тэгвэл асуудалгүй оруулна гэсэн. Авгайн хувийн мал эмнэлэгтэй өөрөө мал эмнэлэг хариуцсан хяналтын улсын байцаагч нь бусад эмч нар нь айгаад юу ч хэлж чададгүй юм байна лээ!!!!! Үүнд анхаарал хандуулах дарга нар нь бүгд эрлийз морьдоо монголтой уралдуулдаг болхоор ашиг сонирхолыг нь зохицуулж чададгүй, бүгд БӨЛДӨГДҮҮЛСЭН.

4  |  0
otgonbayar khuushaan(66.181.161.98) 2025 оны 03 сарын 13

ene huniig mongolchuud huleej bn ers shinchlel hiine gej naidaj bn

5  |  0
Үл итгэгч (202.126.89.77) 2025 оны 03 сарын 13

Итгэхгүй бн өөө бүгд худлаа ярьдаг. Ард түмэн өөрсдийн хүчээр л амьдарч байгаа. Төр засгаас ямарч өөрчлөлт хийхгүй байна шүү дээ.

3  |  0
Үл итгэгч (202.126.89.77) 2025 оны 03 сарын 13

Итгэхгүй бн өөө бүгд худлаа ярьдаг. Ард түмэн өөрсдийн хүчээр л амьдарч байгаа. Төр засгаас ямарч өөрчлөлт хийхгүй байна шүү дээ.

2  |  0
тѳмѳрсүх(66.181.161.67) 2025 оны 03 сарын 13

тѳрѳѳ сайхан цэвэрлээд түүхэнд .нэр дэлхийг цочоо

5  |  0
тѳмѳрсүх(66.181.161.67) 2025 оны 03 сарын 13

тѳрѳѳ сайхан цэвэрлээд түүхэнд .нэр дэлхийг цочоо

3  |  0
МАЭ(202.126.89.240) 2025 оны 03 сарын 13

ХҮКИЙН ЭСРЭГ АЖИЛЛАСАН ЗД НАР БАЙГАА ШҮҮ БҮГДИЙГ НЬ ХАЛ

5  |  0
ард(202.9.43.118) 2025 оны 03 сарын 13

дэмжиж байна

3  |  0
Дамдингийн Цэнгэл(202.126.89.89) 2025 оны 03 сарын 13

Миний бурхан болсон аав маань таны хийж буй зоригтой үйлдлүүдийг амьд байхдаа хараагүйд би харамсаж байна. Их баярлаж өөрийг тань маш их дэмжих байлаа. Гэвч тэнгэрээс харж буянаа танд өгч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ард түмэн таны талд байгаа учир Шудрага амьдрал сайхан амьдрал ирнэ гэдэгт итгэж байнаа. Танд амжилт хүсье!

7  |  0
Хэ хэ(202.9.42.48) 2025 оны 03 сарын 13

Эгэл ардаасаа баян болж харагдаад хэрэггүй гэнэ үү. Харагдаад хэрэггүй гэдэг чинь нуу далдал гэсэн үг биз дээ. Байж болохгүй гээд хэлчих ухаан алга уу. Бас нэг Билэгт. Хөөрхий чааваас. Ийм улсаас шударга ёс шаардаад ашиг байх уу

4  |  1
ЭГЭЛ АРД(202.21.111.218) 2025 оны 03 сарын 13

Бодит ажил хийгээд эхлэхлээр боож үхчихгээд байгаа бус уу. Дэмий чалчихаар дэмжээд жагсаач дээ хө нөхөр ЗОЧИН минь ээ

4  |  0
Дулмаа(202.9.45.27) 2025 оны 03 сарын 13

Аймгийн дарга нар чинь 60 тэрбумын хөл гар шүү дээ. Бас хөөрхөн идэж уух шунаж дурлах л суудлын нэг дээ. Ах дүү хамаатан садан анд найзууд нь бүгд л нэг нэг дарга байх юм.

6  |  0
бат (103.9.89.202) 2025 оны 03 сарын 13

жинхэнэ эр хүн эх орны хүү

5  |  1
Зочин(159.65.13.131) 2025 оны 03 сарын 13

Сүржигнэхээ зогсоож хэзээ ажлаа хийх вэ. ТОПОР гуай. Танаас сүржин үг биш бодит ажил шаардая

3  |  4
Болд(103.229.120.119) 2025 оны 03 сарын 13

Ингээд хэлчихдэг ерөнхий сайд байсан билүү. Одоо хяналт тавьж ажиллах л хэрэгтэй дээ. Хүрэлсүх ерөнхий сайддаа ажлын амжилт хүсэе.

11  |  0
Зиио(202.9.42.138) 2025 оны 03 сарын 13

Аймгийн хурлын болон засаг дарга, агентлагийн дарга нар бүгд л Энхболдын найз нөхөд нь байгаа. Халаа сэлгээ болчихгүй л баймаар юм даа.

1  |  0
Tserenbaatar(202.9.45.28) 2025 оны 03 сарын 13

Bidnii mongol tsoohon mongol orondoo orgui eruul irged n bolovshrltoi sain saihan bolohiig husej baigaa ene ajiliig hiij baigaa eronhii saiddaa talarhaj bna ajild n amjilt.

1  |  0
sodgerel(66.181.161.115) 2025 оны 03 сарын 13

Hatuu shiegsen cagt ard tvmen eh ornoo hohiroson hvn iim baidgig haruulah heregtei ingej baij eh oron hogjino yag sijimpinshig eronhi saidad amjilt hvsie zorigtoi bai

1  |  0
zochin(66.181.160.93) 2025 оны 03 сарын 13

odoo bid nar hogjohnee

3  |  0
гомбо(192.82.65.195) 2025 оны 03 сарын 13

монголынард түмний дийлэнх нь чамтай санал нийлэхгүй байгаа тул өөрөө үтэн түргэн зайл,

2  |  15
Irgen(202.179.31.81) 2025 оны 03 сарын 13

Танд итгэж байна.Завхан аймагт урсаад байгаа татвар төлөгчдийн мөнгөнд анхааралаа хандуулаач гэж хүсэж байна.

6  |  0
sodgerel(66.181.161.115) 2025 оны 03 сарын 13

Awilgal awsan ulsin horong idsen baiglin bayalgig gadan dotnihontoi niilj awsan idsen uusan eh oron ard tvmenee gesen bodolgvi hembugaich baisan yal tulgaj hatuu shiteg

4  |  0
jochin(202.21.108.79) 2025 оны 03 сарын 13

demjij bn ulam jorugtoi bgaarai negch gesen hvn iim alham hiigeed namiinhaa aldaag jasaz jalruulaad yvhad ard tvmen bayarlana shv de namiin songuuli duusah hugtsaa baga vldsench gesen dorivotoi hiih yostoi jvilee jvtgeed hiigeed yvhad tsag hugtsaa hvniig hvleehgvi tandaa ulam ih smzilt hvsir

4  |  0
ss(150.129.141.108) 2025 оны 03 сарын 13

zuv bna

6  |  0
sodgerel(66.181.161.115) 2025 оны 03 сарын 13

Zow iim udirdagch dutad baisim setgeltei zorigtoi zangragtai tuushtai aawin hvv eh oron ard tvmee awch yawna ta eh oron ard tvmnii hairtai hvv bolog demjij baina

6  |  0
Zochin(202.126.89.252) 2025 оны 03 сарын 13

Mongo tei humuustei gee temtseen bugd iig ni mongogui bolgood uls ornoo hogjuulie sanal neg baina mal umaa

3  |  0
Зочин(103.212.119.192) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх үнэхээр шударга хүн юм бол Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатарыг ЗГ-аас зайлуулаач ээ.

2  |  0
ИРГЭН (119.40.99.208) 2025 оны 03 сарын 13

Монголд нэг ийм сэтгэлгээтэй хүн дутагдаад олон жил өнгөрч байна. Одоо л нэг гарч ирэх нь биш үү. Ард түмэн сайтар дэмжих ёстой. Олон түмний дэмжлэг байвал муу муухай, авлагач, дээрэмчин, улсын баялаг хулгайлагч бүхнийг ялж чадна. Дэмжицгээе, олон түмээн!

9  |  0
хсбиоилүб(103.229.123.73) 2025 оны 03 сарын 13

дэмжиж байна

7  |  0
Batbayar (202.9.43.94) 2025 оны 03 сарын 13

Zov bodlogo

7  |  0
АРД(103.14.38.130) 2025 оны 03 сарын 13

ДЭМЖИЖ БАЙНА

6  |  0
Иргэн(202.179.31.98) 2025 оны 03 сарын 13

Үнэн зөв хэлсэн байна. шударга төр, шударга ажиллах ёстой ард түмнээ бодох цаг болсон хүмүүсийн амьдрал хүнд байна

8  |  0
Dylmaa(223.39.190.60) 2025 оны 03 сарын 13

Amjilt hysye .myndag

5  |  0
Sukhee(122.201.25.58) 2025 оны 03 сарын 13

Mash zuv yrij bna Mongolian ard tumnii baylagiig khuvidaa avchikhaad ulsdaa ikh tatvar tuldug gej tomordog khulgaichuudad.Mongold kuuuli gej bdg ym shuu gedgiig kharuullaad ug

5  |  0
Erka(66.181.161.16) 2025 оны 03 сарын 13

Estoi unen ug Helle hamgiin turuun tsagaa subargaa abaarai hulgaichuudad surgamj bolog

3  |  0
A(202.126.89.28) 2025 оны 03 сарын 13

Unen ug heljee

4  |  0
Tsoogoo(66.181.161.71) 2025 оны 03 сарын 13

Saihan tsag irj, sain uils delgereh boltugai.

5  |  0
Иргэн 111(103.57.93.221) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж байна. Амжилт хүсье

5  |  0
Mo(202.179.24.221) 2025 оны 03 сарын 13

demjij bna

5  |  0
Машбат(66.181.160.100) 2025 оны 03 сарын 13

Яг үнэн ийм л байх хэрэгтэй байсан юм Амжилт ард түмэн дэмжнээ

9  |  0
монгол(66.181.161.77) 2025 оны 03 сарын 13

Маш зөв!!Монгол улс минь хөгжин бадрах болтугай!

5  |  0
ediin zasagch(46.101.8.67) 2025 оны 03 сарын 13

TENEG MAL, TOMOOHON TATVAR TULUGCHUU LUIVARCHIN GK L BDG

2  |  6
улсболд(203.91.115.40) 2025 оны 03 сарын 13

ЕРӨНХИЙ САЙД АРД ТҮМЭНДЭЭ ИТГЭЛ ХАЙРЛАЖ БАЙНА. ТАНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ. ТА АРД ТҮМНЭЭСЭЭ СОНГОГДСОН, АРД ТҮМНИЙХЭЭ ЗАХИАЛГААР ГАРЧ ИРСЭН САЙД ШҮҮ. 60 ТЭРБУМЫНХАН ЮУ ГЭЖ МУУЛЖ БИЧСЭН Ч БҮҮ ШАНТАР

7  |  0
Сүхээ(85.5.130.115) 2025 оны 03 сарын 13

Зөвхөн урагшаа

8  |  0
Сүхээ(85.5.130.115) 2025 оны 03 сарын 13

Зөвхөн урагшаа

5  |  0
Зочин(66.181.161.111) 2025 оны 03 сарын 13

Бүр сэтгэл хөнгөрөөд сайхан болчлоо итгэж хүлээж байгаа шүү сайдаа ийм хүн олон байгаасай төрд минь бид ч гэсэн хичээнээ

7  |  0
АЛТАНГЭРЭЛ.Х(202.126.89.144) 2025 оны 03 сарын 13

ИЙМ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА ТУСГААР.УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ШУДАРГА УХАМСАР, УХААН Л ҮНЭХЭЭР УЛС ОРОНД ХЭРЭГТЭЙ БАЙНА АМЖИЛТ ХҮСЬЕ.

6  |  0
Зочин(202.55.188.42) 2025 оны 03 сарын 13

ШӨХТГ-ын даргыг чөлөөл, өмнөх жилүүдэд хэрхэн ажиллаж байлаа, одоо энэ байгууллага шиг хэрэггүй байгууллага алга

4  |  0
Zochin(202.9.43.167) 2025 оны 03 сарын 13

Ashgui sain daranguialgchtai bolloo. Odoo neg hesegtee deer doorgui bugdiig ni daranguilaad uguurei. Heden JDU -see salj avna biz de. Nuguu daisaaa uruunuus ni chireed gargasan biz de. Bas 30 ger bulee nereer ni zarlaad ard tumneer daramtluulaad hurungiig ni huraagaad avchih yumsan. Amjilt.

1  |  1
tebe(202.9.43.235) 2025 оны 03 сарын 13

mundag amjilt husei mun eruul enkh sain saikhniig husen eruue

3  |  0
tebe(202.9.43.235) 2025 оны 03 сарын 13

mundag amjilt husei mun eruul enkh sain saikhniig husen eruue

3  |  0
уншигч(43.228.128.195) 2025 оны 03 сарын 13

Ойрд сонсогдоогүй сайхан үг хэлж үүрэгдлээ Төр сэргэж байна уу даа гэж харагдахаар Гэхдээ төрийг хар болгож байгаа олон этгээдүүдийг цэвэрлэх хэрэгтэй шүү дээ Намын харъяалалаар төрд шургалсан нохдыг заыйлуулах л хэрэгтэй дээ

7  |  0
Өмнө говь иргэд(202.126.88.56) 2025 оны 03 сарын 13

ӨМНӨГОВЬ ЗАСАГ МИЭГИЙН ХҮН ГЭДГЭЭР АМАРЗАЯАТАЙ ГАР ХӨЛ НИЙЛЖ ЭСРЭГ АЖИЛЛААД БАЙГАА ЮМ БИШҮҮ ДОР НЬ ТЭНДЭР НЭРЭЭР МӨНГӨ ХУСААД БАЙХАД ТАГ ТГ ДАРГА БОЛОВСРОЛЫН ТҮШМЭЛ АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ӨӨР ЗҮЙЛЭЭР ХӨӨЦӨЛДӨӨД БГАА ЮМ БИШҮҮ

1  |  0
Цаг(66.181.161.50) 2025 оны 03 сарын 13

60 тэрбумынхнаа чөлөөлөөчээ

1  |  0
Зочин(64.119.25.253) 2025 оны 03 сарын 13

Амьдрах урам итгэл хайрласан сайхан илтгэл байна. Дутуу дундуур ч гэсэн шударга ёс гэдэг ертөнц оршин тогтнож байгаа ганц юм

3  |  0
hun(202.9.45.132) 2025 оны 03 сарын 13

Yerunhiiluch bolooroi. 21 ond ..AMJILT , Mundag zaluu

3  |  0
xaxaxa(64.119.21.217) 2025 оны 03 сарын 13

shaaasan ymaa 2020 ond ajlaa ogchhood heregle geed bgaa ym shig l sonsogdloo..xaxaxa

2  |  1
Zochin(202.126.89.4) 2025 оны 03 сарын 13

Turiin albiig tsegtslene l gehiin. Barilga, hot baiguulaltiin yaamiig samarch bgaa JDV-chin tursun dvv U.Otgonbayar geed arhichin, huuhenchin, tenderchin lalariigaa zailuulchih tegvel chamd itgey. End tend hudlaa shaagaal jdv-chin lalaruudaa hamgaalaal hudlaa sur sur medegdel hiigeel bas l jujighin gar shuu ene topor neeree. Odoo ch chamd itgeh hun hovor bhoo. Ard tumen chiniii hudlaa gar gedgiig medsen bh. Zailj uz ats min

3  |  1
Mundag(66.181.161.14) 2025 оны 03 сарын 13

Yrij, helj bga zuilees ni l odoogiin tsag ueiin Baidliig medej oilgoloo. Uneheer goy helj oilgomjtoi uureg daalgavar chiglel ogson bnaa. Zasgiin gazar bolon eronhii saiddaa amjilt husie.

2  |  1
Иргэн(202.126.89.33) 2025 оны 03 сарын 13

Ерөнхий сайдад баяр хүргэе!сайхан ярьж байна бодлого нь зөв байвал ард түмний амьдрал сайжирна.нээрээ ард түмэн ядуу зүдүү амьдарч байна.

2  |  1
нарангэрэл(59.153.87.200) 2025 оны 03 сарын 13

сайхан л зүйл ярьж.цалин гар дээр сонгуулийн хугацаа дуусахад бодит дүнгээр 4жилийн хугацаанд хэдэн хувь ѳсч.иргэдийн хэрэглээний зээл хэдэн хувиар багасав.цалингаас авах шимтгэл хураамж.тэтгэвэрт гарѳх нас гээд олон зүйл бн да

2  |  0
Энэ(66.181.161.10) 2025 оны 03 сарын 13

Ёстой сүрсүх үү Хуулиас дээгүүр албан тушаалтан хог нэгээрээ бн. Ан ман гэлтгүй. За тэр манынхан чинь бүр дүүрсэн цайсан гарууд, дээр нь нэмээд шир царайлсан сүх дүүргийн засаг хурал 2 бн

3  |  1
Zochin(174.221.49.158) 2025 оны 03 сарын 13

Bayarlalaa! Iim saikhan shudarga es togtoh tsag irdeg yum bjee! Ard tumen chini demjij bgaa shuu!

4  |  1
DAMBASUREN(103.229.121.157) 2025 оны 03 сарын 13

ZOB. ARD TUMNII ERONXII SAID

3  |  2
DAMBASUREN(103.229.121.157) 2025 оны 03 сарын 13

ZOB. ZOB. URAGSHAA

3  |  1
Монгол(112.72.11.116) 2025 оны 03 сарын 13

ГААЛИЙН БААТАРАА ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ ДЭЭР СУУЛГАЖ ТАТААС МӨНГӨ ИХ АВЧ БАЙГАА БИЗ ДЭЭ ХҮРЭЛСҮХЭЭ ЧИ

5  |  0
DAMBASUREN(103.229.121.157) 2025 оны 03 сарын 13

DEMJIJ B.A

2  |  1
DAMBAA(103.229.121.157) 2025 оны 03 сарын 13

DEMJIJ B,A

4  |  1
Ajiinarav Olziit(202.9.43.121) 2025 оны 03 сарын 13

Er xundee xooo

3  |  2
зочин(103.229.123.175) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр жүжигчин хүн юмаа, Хэлж ярьж байгаа нь арай л үнэмшилгүй.

6  |  4
Zochin(202.126.89.82) 2025 оны 03 сарын 13

Hudlaa svrjignehees uur yu bnaa ene hvrelsvhed heden ergvv yum turhiraad tavisan ulsgulun zarlana ch ggeh shig yu ch hiij chadahgvi odoo sum ni duusgaad vhleeldee

4  |  2
Radi(64.119.22.199) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр ард түмэн, улс орныхоо төлөө чин сэтгэлээсээ сайхан хэллээ. Ийм үг, үйлдэл нь олон хүнд таалагдаж нэр хүнд нь өсөж байгаа хэрэг шд. Урьд өмнө ингэж тэмцэж байсан ерөнхий сайд байсан уу?

9  |  2
Зочин(103.14.38.130) 2025 оны 03 сарын 13

Энэ хүний боловсролын түвшин нэвт харагдаж байна даа. Туслахууд нв энэ үгийг нь хараад засаж өгч байж болдоггүй юм байх даа. 1930-аад оны Гиббельс, 2000-аад оны Уго Чавес л ийм үгийг хэлж байсан даа. Ичмээр юм

7  |  3
ondor nastan(182.160.33.133) 2025 оны 03 сарын 13

tegelgui yahav huu ini. tun zuv.Burhan chamaig eroon sahin hamgaalag. saadag dotor nuusan, baigaa olson shilmel sum met, ih usan deegiirh guur met , shonojin gerelteh gerelt tsamhag met baigaagai.

4  |  1
Хүрэлсүх(202.21.124.223) 2025 оны 03 сарын 13

Өчигдөр цуг архи уучаад маргааш утсаар ярихаар ямар хэн бэ гэдэг хурган дарга нар болимоор бнөө андаа андаа гэж шаачаад.

2  |  1
өа(103.87.255.66) 2025 оны 03 сарын 13

За тэгээд сүржин яриагаа нэг биелүүлээч. Гоё ярихаас өөр юу чаддин. Эрдэнэт Элбэгдорж 2-г мартчихсан Энхболд гээд бүүр үхэхнээ энэ

3  |  2
Зочин(202.21.101.130) 2025 оны 03 сарын 13

Зөв дэмжиж байна шудрага ёс тогтох ёстой. Дархан уул аймагт МАН 100 хувь ялсан боловч АН-ын 4 нөхөрт албан тушаал өгч МАНАН үүсгэсэн үүнийг арилгах шаардлагатай. Насанбат анхаарна биздээ. 60 тэрбумын хэлтэрхий ч байж болно!!!!

2  |  1
ИРГЭН(66.181.164.222) 2025 оны 03 сарын 13

ОДОО ТӨРИЙН АЛБЫГ ШУДАРГА БОЛГОЖ БАЙНА ГЭЭД БААХАН ЯРВАЙСАН БААГИЙНУУД ТЭНЭГТЭЖ ӨГНӨӨ.

2  |  1
Зочин(64.119.16.210) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх худлаа ярихаас юу хийсэн юм. ЖДҮ -ээс зээл авсан намын нөхөддөө арга хэмжээ авч чадаагүй бас төрсөн дүүдээ зээл авсан гээ биз дээ. Цаг хугацаа хожиж худлаа ярьж хошгируулж байгаа юм. Чи өөрөө хэрхэн баяжснаа ард түмэндээ тайлагна

3  |  1
1(202.21.110.138) 2025 оны 03 сарын 13

Дарамтлах юм байна л даа. Одоо хурган дарга нар нь шударга царайлаад доодхоо баахан дарамтлана даа

2  |  2
Zochin (202.9.44.191) 2025 оны 03 сарын 13

Saihan hellee Hiij heregjuulj darga ni darga tsereg ni tsereg baiya Ajlaa hiij ard tumniihee tuluu shudarga ajillatsgaaya turiin alba haagchid aa

4  |  1
зочин(66.181.160.19) 2025 оны 03 сарын 13

Их хурал нь ч тэр засгийн газар нь ч тэр ялгаагүй ажил хийх биш камерийн өмнө шоу л хийх юм даа. Төрийн алба шат шатандаа ажил хийсэн дүр үзүүлж шоу хийсээр байтал улс эх орон сүйрч дууслаа. Манай төрийнхийсэнн томхон шоунаадаас дурьдвал: АСЕМ, говьд засгийн газар хурал хийх, их хурлын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Да-УБ-ын замын шав тавих гэх мэтээр ....

5  |  1
Zochin(122.201.31.243) 2025 оны 03 сарын 13

Bayarlslaa Odoo sain tsag irne gedeg itgel turj bna shuu

5  |  1
Зочин(66.181.161.106) 2025 оны 03 сарын 13

Тийм ээ. Үнэн үгэнд хүн өшөөтэй гэдэг. Албан тушаал, жалга довны үзэл, намчирхал хэтэрлээ. Ховоор ажил хийдэг дарга, захирал нэртэй ямар ч удирдах ур, ухаан, чадваргүй юмнууд их бнаа. Жишээ нь Булган аймаг. Засаг даргатай нь уулзаж асуудал тавих гэхээр худлаа яриад зугтаад алга болчихно. Тамгын газраар нь дамжуулж асуудалаа бичгээр өгөхөөр аваагүй гэнэ. Сандал ширээтэйгээ зууралдсан юмнууд нь хүн дарамталсаар л бна. Одоо асуудлыг ерөнхий сайдад хүргүүлэх хэрэгтэй юм шиг санагдлаа.

5  |  1
mongol(59.153.112.116) 2025 оны 03 сарын 13

Harinch mash zuv yzrisan bn odoo ene yarisnaa ajil hereg bolgoh l uldej bn Hurelsuh saidiig demjij bn temtsel chini hetsuu bh bolno gehdee shantrah hereggui uragshaa

8  |  1
Зочин(126.203.42.241) 2025 оны 03 сарын 13

Идэж уусан үнэтэй цайтай юм аа битгий үзүүл төрөөс буусан хойноо гаргаж хэрэглэ гээд байгаа юм уу

4  |  2
зочин(103.229.123.105) 2025 оны 03 сарын 13

бөөн дарамт лоозон худлаа үгний цуглуулга

6  |  7
ZOCHIN(202.179.31.126) 2025 оны 03 сарын 13

jinhene hudlaa gar bol Hurelsuh dee

3  |  9
Close menu