Австралийн нүүрсний томоохон ордууд байрладаг Күийнслэнд мужид үер бууж төмөр замын тээврийг үндсэнд нь доголдуулав. Он гарснаас хойш энэ бүс нутагт хоёр дахь удаагаа үер буусан нь энэ. Үертэй холбоотойгоор нүүрсний томоохон уурхайн тээвэрлэлт огцом буурч, одоо ч сөрөг үр дагавраасаа гарахгүй байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Гэхдээ энэ бол Монголд таатай мэдээ. Хүний мууд дурлах гэсэндээ биш нүүрсний зах зээлийн томоохон тоглогч Австралийн нүүрсний нийлүүлэлт доголдох нь жижиг эдийн засагтай Монгол Улсад маш том боломж юм. Түүхийн хүрдийг долоон жилийн өмнөх рүү ухрааж үзвэл яг л ижил дүр зураг ажиглагдана. Тухайн үед Күийнслэнд мужид үер бууж байлаа. 2010 оны арваннэгдүгээр сард буусан үер татрахгүй байсаар 2011 оны нэгдүгээр сартай золгосон билээ. Байгалийн гамшиг нэг тэрбум австрали долларын хохирол учруулсан юм. Бодит хохирлоос гадна нүүрсний уурхайнуудын нийлүүлэлт огцом буурч 2011 оны арваннэгдүгээр сар хүртэл нүүрсний нийлүүлэлт, орлого нэмэгдэхгүй маш том алдагдал дагуулсан юм. Тухайн үедээ дэлхийн эдийн засгийн хямралын давлагаанд цохигдоод байсан Монгол Улсад Австралийн үер ашигтайгаар эргэсэн гэхэд болно. Монгол Улсын экспортын нүүрсний үнэ тонн тутамдаа 118.1 ам.долларт хүрч, оны эхнээс 1.5 дахин өсч нүүрсний экспортын орлогыг нэмэгдүүлжээ. Нийт жилийн тухайд авч үзвэл 15.6 сая тонн нүүрс экспортолж өмнөх оныхоос даруй гурван сая тонноор нэмэгдэж, мөнгөн дүнгийн орлого 1.6 тэрбум ам.долларт хүрэв. Байгалийн асар их баялагтай ч том хямралын давлагаанд цохигдсон Монгол Улсад гэрэл гэгээ авчирсан таатай цаг үе гэж одоо ч эдийн засагчид хэлдэг.
Тухайн үедээ дэлхийн эдийн засгийн хямралын давлагаанд цохигдоод байсан Монгол Улсад Австралийн үер ашигтайгаар эргэсэн гэхэд болно. Монгол Улсын экспортын нүүрсний үнэ тонн тутамдаа 118.1 ам.долларт хүрч, оны эхнээс 1.5 дахин өсч нүүрсний экспортын орлогыг нэмэгдүүлжээ.
Үер бууснаас хоёр жилийн дараа Күийнслэнд орчимд дахин үеэр бууж нүүрсний нийлүүлэлтийг удаашруулж байлаа. Үр дүнд нь мөн адил Монгол л хожсон. 2012 онд буугаад байсан нүүрсний экспортын орлого 2013 оны эцэс гэхэд хоёр хувийн өсөлттэй гарсан юм. Күийнслэнд орчимд үер буух болгонд Монголын нүүрсний экспорт өссөөр ирсэн. Энэ жил хоёр ч удаа буусан үер Күийнслэнд мужийн цаашлаад Австралийн нүүрсний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөөд эхэлсэн. Нүүрсний зах зээлийн үнэ ч 0.5-1 доллароор өсөөд байна. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны судалгаагаар түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалан эдийн засгийн өсөлтийг саарна гэж таамаглаж байсан. Тэгвэл энэ нөхцөл байдал дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын төсөөллийг нэмэгдүүлэх нь гарцаагүй.
Сэтгэгдэл ( 5 )
Женко гэж хорлон сүйтгэгч байгаагүй бол Австралид үер болоход далдуурхан баярладаг хүн сүг зан Монголчуудад хэрэггүй л байлаа.
ха ха зарим нэг нь хуцах юм аа энэ сэтгүүл ч тэгээд Австралид үер буулгачихсан юм уу? Үер буучихсан нүүрс нийлүүлэлт нь удааширчихсан энэ боломжийг л Монгол улс алдаж болохгүй гэж бичсэн байна ш дээ. Хийж бүтээсэн зүйлгүй байж хүн шүүмжилэх донтой болсон хүмүүс их байх шиг.
Новшийн амьтны толгойд бусдын зовлонд дөрөөлөх бодол орж ирдэг байх аа. Нэр нь Болорсүх биш Балайрсүг байвал таарсан гутамшиг.
Нүүрсээ ухаад л гамшиг болгож байгаа юм биш үү?!Бурхан байгаль дэлхийгээ шуналын туламнуудаас харамлаад хар усаар шийтгэж.
Хүний Зовлонгоор Ашиг харах ч Өөдгүй Хүн чанараа гээсэн Хүн муутай хүний л хийдэг ажил дөө Ядрах цагт Нөхрийн танигдана гэж үг байдаг даа