Австралийн түүхэн барилгууд МОНГОЛ УЛСЫН ДАЛБААНЫ өнгөөр гэрэлтэв

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа билээ.

Ойг тохиолдуулан Австралийн нийслэл Канберра хотын түүхэн барилгууд болох Парламентын хуучин ордон болон Үндэсний хонхот цамхаг пүрэв гарагийн орой Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтжээ.
 

Монгол Улс болон Австралийн Холбооны Улс нь 1972 оны есдүгээр сарын 15-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон юм.
 

Хоёр улс өдгөө улс төр, батлан хамгаалах, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.141.3) 2022 оны 09 сарын 16

нэг иймэрхүү байхад яах вэ, сайхан санагдаж байна

2  |  0
Zochin(202.126.89.161) 2022 оны 09 сарын 16

Gaihaltai haragdaj bna !! 30 honog hariltsan visagui zorchih erhtei bolvol !

3  |  0
Top