Өмнөд Солонгос үүлэнд зориудаар нөлөөлж, агаарын бохирдолтой тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Же Ин агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үүлэнд зориудаар нөлөөлөх зарлиг гаргажээ. Энэ ажлын хүрээнд БНХАУ-тай хамтран ажиллахаар болсон байна. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод өнгөрсөн тав хоногийн хугацаанд жижиг ширхэглэгт тоосонцрын хэмжээ нэмэгдэж зөвшөөрөгдөх хэмжээнээс дөрөв дахин хэтэрсэн нь ийнхүү үүлэнд зориудаар нөлөөлөх шийдвэрт хүргэжээ.

Түүнчлэн тоосны хэмжээ хамгийн гэгдэж буй бүс нутгуудыг тогтоох, Сөүл хотод хяналтын самбар байрлуулах зэрэг арга хэмжээ авахаар болсон байна. Мөн иргэдийн ухаалаг утсанд агаарын бохирдлын хэмжээг мэдээлэх аппликейшн хөгжүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Al Jazeera

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top