Нигерийн Лагост бага сургууль, цэцэрлэг байрлаж байсан барилга нурж, дор хаяж 10 хүн амиа алджээ. Лагос арлын Ита Фажи хотын дөрвөн давхар барилгын дээд давхарт байрлаж байсан сургууль 100 гаруй сурагчтай байжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, одоогоор 40 орчим хүүхдийн амийг аварсан бөгөөд эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Нураах барилгуудын жагсаалтад орсон байсан тус байшингийн дээд давхарт сургууль байдаг бол бусад давхрыг нь орон сууцны зориулалтаар ашигладаг байжээ. Аврах багийнхан 24 хүнийг нурангиас гаргаж аваад байгаа бөгөөд голдуу хүүхдүүд гэнэ. Нигери улсад барилга нурах нь ховор тохиолдол биш аж. 2014 оны есдүгээр сард Лагост зургаан давхар барилга нурсны улмаас 116 хүн амиа алдаж байсан бол 2016 онд Уё сүмийн дээвэр нурж, 100 гаруй хүний аминд хүрч байв.
Лагос арлын төв эмнэлэгт хүүхдүүдээ эрэн сурсан эцэг, эхчүүд эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Аврах ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Manai yb xotod ch gecen cypgyyli tsetseplegvvd nypaxad belen bgaash de..ylangyya cxd iin 1p xopoolliin tom tom tsetseplegvvd dyp meden tsetseplegiinxe daatsiin bolon tylgyyp xananyydiig end tendgvi uupcduu nypaagaad l xeden manaach nap ni xiij bga xapagddag uym bna le.ingej xen dyptai epx medeltengvvd dypaapa tupiin umchiig cvitgej bolj bga uym y.vvniig mepgejliin baigyyllaiin dvgnelt xynalt gej bdg ym y...vvniig xolbogdox xyanaltiin gazpyyd ni xapaxgvi bol neg l udup iim auyl ychipch uchnuun xvvxed ajilchid ami nacaa aldana shvv..cxd 1p xopoollii capopo giin apiin 105p tsetsepleg .
МОНГОЛ ХЭЛ МЭДДЭГ , ЯДАХДАА СЭТГҮҮЛЧ МЭРГЭЖИЛТЭЙ ТӨРЛӨХ ХЭЛЭЭРЭЭ ЮМ БИЧИЖ БАЙСАН ХҮН АЖИЛЛУУЛЖ БАЙЯ НАРМАНДАХ ГУАЙ, ГАНТУЯА ГУАЙ. ЭРХЛЭГ ЭЗЭН НЭРТЭЙ, ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ, ХУВИЙН НЭРТЭЙ СУРГУУЛЬ ТӨГССӨН НЭРТЭЙ БОЛОХООРОО ӨӨРТЭЙГӨӨ ИЖИЛХЭН БОЛОВСРОЛГҮЙ ХҮН АЖИЛЛУУЛАХ ЮМАА. ЭНЭ Я.БОЛОР ГЭГЧ СЭТГҮҮЛЧ НЭР ЗҮҮСЭН ХҮНЭЭР САЙТАА ӨДӨР БОЛОХ БУЗАРЛУУЛАХ ЮМ !!!!