Нуралтаас хойших зургаа дахь хоног: 150 орчим хүн олдоогүй хэвээр

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

АНУ-ын Флорида мужийн Майами хот орчим нурсан орон сууцны нуранги доороос хүмүүсийг эрэн хайх ажиллагаа зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд аврагчид 1.36 мянган тонн төмөр бетон зайлуулж, цэвэрлэжээ.

Майами Дэйд тойргийн онцгой байдлын газрын тэргүүн Алан Коминскийн мэдээлснээр, нурангийг нэг нэгээр нь цэвэрлэж, аврах ажиллагааг явуулж байгаа гэнэ. Хотын захирагч Чарлз Беркеттийн мэдэгдсэнээр, нурангины баруун хэсэгт дээрээс юм унах аюултай байсан тул тэр хэсэгт цэвэрлэгээний ажиллагааг түр зогсоосон байна. Харин зүүн хэсэгт аврагчид нурангийг цэвэрлэж, автомашины зогсоол харагдах хүртэл нурангийг цэвэрлэж чаджээ.

Серфсайд жижиг хотын 12 давхар орон сууцны барилга энэ сарын 24-ний шөнө нурсан билээ. Аврах ажиллагааны эхний өдөр 37 хүнийг нуранги доороос гаргаж, амийг аварч чадсан. Үүнээс хойш амь үлдсэн хүн олдоогүй л байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 12 хүн амиа алдаж, 149 хүний хувь заяа өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.88) 2021 оны 06 сарын 30

Одоо амьд олдоно гэхэд хэцүү л юм байна даа Майамичууд аа.

0  |  0
Top