Майамид барилгын нурангид дарагдсан 156 хүн олдоогүй байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

АНУ-ын Майами хотод энэ сарын 24-нд орон сууцны барилга хэсэгчлэн нурсны улмаас нас барсан хүний тоо ес болж, өсжээ.

Эрх баригчдын мэдээлснээр, 156 хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна.

Гурван жилийн өмнө тус барилгыг шалгаж байсан инженер 12 давхар барилгад ноцтой гэмтэл үүссэн тухай анхааруулж байсан тухай “New York Times” хэвлэл  мэдээлжээ.

Израил, Мексикээс ирсэн аврагчдын баг эрэн хайх ажиллагаанд нэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top