О.Амартүвшин: Татварын хууль дээр ХҮЧ ТҮРСЭН байдлаар хандаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.03.21) хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлээд байна. Татварын ерөнхий хуулийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор хуульд бизнес эрхлэгчдийн саналыг тусгаагүй, тэдний эрх ашгийг зөрчсөн олон заалт тусгагдсан талаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ширүүн шүүмжлэл өрнүүлээд байна. Энэ талаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингээс тодрууллаа.


-Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг зөрчсөн хуулийн төсөл орж ирсэн талаар шүүмжлэл өрнөж байна. Та Татварын хууль дээр ямар байр суурьтай байна вэ?

-Татварын багц хуулийг урт хугацаанд хэлэлцлээ. Хууль боловсруулах хугацаанд хувийн хэвшлийнхэнтэй уулзалт хийж, бизнес эрхлэгчид болон МҮХАҮТ маш тодорхой саналууд өгсөн. Ажлын хэсэг бизнес эрхлэгчдийн саналыг тусгаж, УИХ руу оруулж байгаа боловч өөрчлөгдсөн зүйлүүд нэлээд байна. Нэгдүгээрт, бидний саналыг тусгаагүй, хоёрдугаарт бизнес эрхлэгчдэд тавих татварыг хүндрүүлсэн байна. Мөн Татварын хуулийн өөрчлөлтөд сайшаалтай зүйл байгаа ч татварын байцаагчийн эрх мэдлийг хэт нэмэгдүүлсэн, шүүхийн шийдвэргүйгээр татварын өртэй компанийг битүүмжлэх гэх мэт заалт тусгагдсан байна. Ийм ноцтой зүйлүүд оруулж ирсэн. Тиймээс хууль санаачлагчдад хандаад “Бид ийм санал өгөөгүй. Тавьсан саналаа тусгуулмаар байна” гэхээр Засгийн газраас “Хуулийн хэлэлцүүлгийн шат өнгөрсөн, хэлэлцүүлгийн шатанд орсон” гэж нэлээн хүч түрсэн байдлаар хандаж байна.

Тэгэхээр хуулийг буцаалгах, анхны хэлэлцүүлгийг дахиж хийлгэх саналтай байгаа. Өмнө нь маш олон удаагийн хэлэлцүүлгээр саналаа өгөөд байхад түүнийг тусгалгүйгээр УИХ руу оруулж байгаа нь байж болохгүй зүйл. Зарим салбарынханд ашигтай ч эдийн засгаа авч явж байгаа гол бизнес эрхлэгчдэд халтай хуулийн төсөл оруулж ирж байна. Бүхэлдээ орчуулгын чанартай хууль байна лээ. Захиалгатай хууль. Үг үсэг нь хүртэл монгол нэршил байхгүй.

-Татварын өр үр хүүхдэд нь өвлөгдөх тухай заалт тусгагдсан гэж яригдаж байна. Энэ үнэн үү?

-Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдэг нь оруулсан хөрөнгөөрөө тухайн хүн хариуцлага хүлээдэг ёстой. Гэтэл компани дээр нь татварын өр үүсч, эзэмшигч нь нас барсан тохиолдолд тухайн хүний ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүдэд нь өвлөгдөхөөр тусгагджээ. Энэ бол байж болохгүй зүйл.

Байцаагч асуудлыг үзэмжээрээ шийдэх болж байна. Үзэмжээрээ шийдэхээр байцаагч дураараа авирлах боломж үүснэ. Хааж, боож, лацдах, битүүмжлэх гээд шүүхийн эрх мэдэлтэй болно.

-Татвар төлөгч их хэмжээний татварын өртэй бол хилээр гаргахгүй байхаар хуульд тусгагдах асуудал яригдаж байгаа бололтой?

-Татварын өртэй аж ахуйн нэгжийн эрсдэлийг татварын байцаагч өөрөө үнэлнэ гэж байгаа юм. Яаж үнэлэх нь маш субъектив. Тэгэхээр байцаагч асуудлыг үзэмжээрээ шийдэх болж байна. Үзэмжээрээ шийдэхээр байцаагч дураараа авирлах боломж үүснэ. Хааж, боож, лацдах, битүүмжлэх гээд шүүхийн эрх мэдэлтэй болно. Шүүхийн шийдвэрийн эрх мэдэлд халдсан зүйлийг байцаагч дур мэдэн хийх болж байна. Шүүхийн шийдвэргүйгээр хүнийг хилээр гаргахгүй хориг тавина гэсэн үг. Хилээр гаргахгүй байх эсэхийг шүүх шийддэг. Гэтэл түүнийг татварын байцаагч шийддэг болох нь. Татварын байцаагчийн эрхийг шүүхээс дээгүүр тавьж байгаа нь маш ноцтой асуудал юм. Бизнес эрхлэгчдийг байцаагч нарын үзэмжээр бүгдийг нь хэрэгтэн болгох нь байна.

Хууль санаачлагчид өөрийнхөө саналыг хүчээр тусгаад ороод ирлээ гэж би харж байгаа. Магадгүй энэ хууль батлагдвал 20 жил хэрэгжинэ. Хуулийг нухацтай авч үзэх ёстой байтал яаруу, сандруу ээлжит бус чуулганаар оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бол. Сайн хэлэлцэж сайжруулаад, хаврын ээлжит чуулганаар ороход болохгүй зүйл байхгүй байсан. 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.107.88) 2019 оны 05 сарын 15

зарим заалтыг авах хэрэгтэй аж ахуй эрхлэгч нарыг шүүхээс дээгүүр дарамталсан хууль болсон сайн зүйл ч байнаа хүч хэрэглэхгүй шүү хүрэлбаатар аа

0  |  0
иргэн(202.70.33.164) 2019 оны 03 сарын 25

арай л биш ээ. энэ хүн тоон дотор үсэг цохиж яваа юм шигээ

1  |  0
Zochin(122.201.31.213) 2019 оны 03 сарын 25

Tegeed yahiin durakaa

1  |  0
pialdaga(49.0.219.117) 2019 оны 03 сарын 24

yxseniix ni miss baixabdee uanxanuud geecn

2  |  0
pialdaga(49.0.219.117) 2019 оны 03 сарын 23

yxseniix ni miss baixabdee uanxanuud geecn

0  |  0
ЯНХАН(202.179.24.68) 2019 оны 03 сарын 25

МИСС НЭРТЭЙ ЯНХАНУУДТАЙ Л ОРООЦОЛДОЖ ЭНД ТЭНД ОНИГООТОЖ ЯВДАГ ГАР БИЗ ДЭЭ.

2  |  0
Зочин(59.153.113.78) 2019 оны 03 сарын 23

Татварын хууль гэсэн чинь дээрмийн хууль л болж байх шиг санагдсан шүү. Зурагтаар харж байхад ер нь монгол хүний юм хийх хүслийг хясаж, хийж эхэлснийг нь дарамтлах зорилготой л юм ярьцгааж байна билээ дээ.

1  |  0
Top