50 настай дуучин, жүчигчин Женнифер Лопез саяхан найз залуугаасаа гэрлэх санал авсан билээ. Жэй Ло 43 настай Алекс Родригестой учраад их жаргалтай болсноо ярьдаг. Бейсболчин залуугийн нөлөөгөөр Женнифер шинэ хоббитой болж, улам залуужсан гэжээ. Тэрбээр бейсболд дуртай болж, чөлөөт цагаараа хүүхдүүдтэйгээ тэмцээн үзэхээр очдог аж. Алекс, Женнифер нар дөрвөн хүүхэдтэйгээ гадуур явж байгаа зургаа цахим хуудсандаа байнга нийтэлдэг. Жэй Логийн 11 настай ихрүүд болон Алекс Родригесийн 14, 10 настай охид хамтдаа ихэд жаргалтай байдаг гэнэ.
Жэй Ло одоо шинэ кинонд тоглож байгаа бөгөөд саяхан сүйт залуутайгаа спорт хувцасны рекламд тоглож, усны хувцастай зураг нь сэтгүүлийн нүүр болсон билээ.
Дуучин бүсгүй сүйт залуугийнхаа талаар “Алекс бол миний хувьд төгс эрэгтэй. Харилцааны эхэн үед бүх зүйл маш нийцтэй байгаа нь намайг айлгадаг байсан шүү. Бид сүй тавихаасаа өмнө харилцаагаа удаан хугацаанд шалгасан. Хамт байхыг хоёулаа их хүсч байгаагаа мэдсэн” гэжээ.
Түүнчлэн Алекс, Женнифер нар хосууд төдийгүй сайн найзууд гэнэ. Тэдэнд олон нийтлэг тал байдаг аж. Тэдний зан ааш ижил, Алекс Жэй Логийн ажлыг ойлгож, хүндэлдэг талаар дуучин бүсгүй ярьсан байна.





Сэтгэгдэл ( 0 )