Дэлхийн хамгийн баян эрийн экс эхнэр 35 тэрбум ам.доллартой үлдлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Дэлхийн хамгийн баян эр Жефф Безос эхнэр Маккензидээ 35 тэрбум ам.доллар өгөхөөр болжээ. Ингэснээр энэ нь дэлхийн хамгийн үнэтэй салалт болж байгаа юм.

Маккензи 25 жилийн өмнө экс нөхрийнхөө байгуулсан “Amazon” компанийн 4 хувийг авч үлдэх хэдий ч Washington Post сонин болон Безосын “Blue Origin” сансрын аялал жуулчлалын компани дахь өөрийн хувьцаанаас татгалзахаар болжээ.

Үүнээс өмнө, хатагтай Безос “Amazon” компанийн хувьцааны 16.3 хувийг эзэмшдэг бөгөөд өөрийн саналын эрхээ экс нөхөртөө шилжүүлэн өгчээ. Дөрвөн хүүхдийн эцэг эх болсон энэхүү хос Безосыг 1994 онд “Amazon” компаниа байгуулахаас өмнө гэрлэсэн. 2018 онд энэ компани 232.8 тэрбум ам.долларын борлуулалт хийж, Безост 131 тэрбум ам.долларын ашиг авчирчээ.

Маккензи үргэлжилсэн үгийн зохиолч бөгөөд хоёр ном гаргаж байжээ.

Энэ оны нэгдүгээр сард Жефф Безос, Маккензи нар салах болсноо зарласны дараа Безос Fox TV телевизийн хөтлөгч Лорен Санчезтай нар харилцаатай гэсэн мэдээлэл гарч эхэлсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top