Дэлхийн шилдэг дизайнерууд байгалийн өнгө солихтой зэрэгцэн загварын шинэ цуглуулгаа танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл тансаг хүрэм, өвөрмөц стилээрээ цэцэг шиг хотын гудмыг чимэх "Говь" брэнд загварын долоо хоног эхлүүлэх гэж байна.
Хувцас загварын хөгжил, залуусын соёлыг дэлхий дахинаа танилцуулдаг Нью Йорк, Лондон, Парис, Милан, Токио, Сөүл зэрэг хотуудын загварын долоо хоног шинэ коллекци, өвөрмөц чиг хандлагаараа дэлхийг давлагаалдаг бол "Говь" брэндийн загварын долоо хоног дэлхийн брэндийн чиг хандлагыг үргэлжлүүлэх болно.
Байгалийн тансаг зохицолд хүн бүрийн нууцлаг төрхийг илтгэх "Говь" брэндийн нэрийн хуудас болсон олон бүтээгдэхүүнийг загварын долоо хоногийн турш танилцуулж, өдөр бүр онцлох загварыг сонгон урамшуулал олгох “Говийн загварын долоо хоног” дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс “Төв салбар” дэлгүүрт эхэлнэ.




Сэтгэгдэл ( 0 )