Япон улс БНАСАУ-ын эсрэг хоригоо хоёр жилээр сунгалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Япон улс БНАСАУ-ын эсрэг хоригоо хоёр жилээр сунгах шийдвэрт хүрсэн талаар “NHK” телевиз мэдээлжээ. Хоригийн хугацаа энэ долоо хоногт дуусах байсан билээ.

Пхеньян 2006 онд пуужин хөөргөснөөс болж Япон улс БНАСАУ-аас бараа импортлох, Хойд Солонгосын хөлөг онгоцуудыг Японы боомтуудад нэвтрүүлэхийг хориглосон юм. Түүнчлэн БНАСАУ-ын тусгай албаныханд хулгайлагдсан япон иргэдтэй холбоотой асуудалд ахиц дэвшил гарахгүй байгаатай холбоотойгоор хоригоо сунгах шийдвэр гаргажээ.

Япон улс мөн БНАСАУ-ын эрх баригчид баллистик пуужингуудаа устгах болон цөмийн зэвсгээсээ ангижрах алхмыг ойрын хугацаанд хийхгүй гэж үзэж байгаа аж. Энэ долоо хоногт хугацаа нь дуусах байсан хоригийг өмнө нь хэд хэдэн удаа сунгаж байсан билээ.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Америкийн Сангийн яамнаас төлөвлөж байсан БНАСАУ-д нэмэлт хориг тавих төлөвлөгөөг цуцалсан талаар мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top