“Foreign Policy”: Хөх хотын бөө нар эргэн ирж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

“Foreign Policy” сэтгүүл Өвөрмонголын бөө нарын тухай нийтлэл бэлтгэж, хуучны ёс заншил сэргэж байгаа талаар бичжээ.

Гэрэл зурагчин Кен Герман орчин үеийн хот, олон зуун жилийн түүхтэй бөө мөргөл хэрхэн зэрэгцэн оршиж байгаа талаар фото сурвалжлагаараа харуулжээ.

Тэрбээр бөө нарын хувцас, ёс заншлыг хараад зогсохгүй тэд хэрхэн өвчтөнийг эмчилж байгааг ч анхааралтай ажигласан байна.

“Хэрэв та бөөгөөр эмчлүүлэхийг хүсвэл өөрөө тэдэнд итгэх ёстой. Үнэхээр үнэн сэтгэлээсээ итгэх хэрэгтэй” Кен Герман

Хөххотын нэгэн эмнэлгийн хонгилд Бай Аолао хэмээх бөөгийн тусгай тасалгаа бий. Хаалттай орчинд мөргөл үйлдэх нь гадаа ёс заншил хийснээс илүү сүнсийг хянахад хялбар байдаг гэнэ.

Бай Аолао бол Хятадын хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг олон бөөгийн нэг. Хүмүүс тэднээс бие, сэтгэлийн өвчин зовлонгоос гадна өөртөө шүглэсэн муу зүйлийг арилгаж өгөхийг хүсдэг.

Олон зуун жилийн турш монголчууд бөөг шидтэн, эмч домч хэмээн үзэж, тэднийг нөгөө ертөнцтэй холбогдож чаддаг гэж үздэг байлаа. Чингис хааныг ч бөөлж чаддаг байсан гэж үздэг монгол хүн олон байдаг.

1920-иод онд коммунистууд засгийн эрхэнд гарсны дараа бөө мөргөлийг хориглосон бөгөөд Мао Зэ Дуны Засгийн газар Өвөрмонголын бөө нарыг хавчин хяхаж байлаа.

1990-өөд онд Монголд ардчилсан хувьсгал ялсны дараа Хятадын Коммунист нам хяналт шахалтаа сулруулсан тул бараг 100 жил дарагдсан бөө мөргөл сэргэж эхэлсэн билээ.

Эх сурвалж: foreignpolicy.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top