Загварын ертөнцийнхөн Д.Нораг бухимдуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Нью-Йорк, Милан, Парис, Токио, Сингапур, Хонконгийн загварын агентлагт харьяалагдаж явсан загвар өмсөгч Д.Нора дэлхийд нэр хүндтэй брэнд болон Монголын чадварлаг дизайнеруудтай хамтарч ажилладаг овсгоотой бүсгүй. Тэрбээр сүүлийн үед өв соёлоо дээдэлж, үндэсний дээл хувцсыг орчин цагийн хэрэглээнд нийцүүлэн мэргэжлийн түвшинд урлаж байгаа "Зосон" брэндийн нүүр царайгаар ажиллаж байгаа. Мэргэжлийн өндөр түвшинд өөрийгөө бэлтгэдэг Д.Нора "O couture" үндэсний брэнд өөрийнх нь зураг авалтын санааг дуурайсан хэмээн эгдүүцлээ илэрхийлжээ.

Тэрбээр "Бас л арай хуулбар шүү. Өнгөрсөн аравдугаар сард авахуулсан "Зосон" брэндийн зураг авалтыг бүр яг хуулчихсан, уруул нь хүртэл адилхан" хэмээн сошиалд бичжээ. Загвар өмсөгч бүсгүйн үзэл бодол олон хүмүүсийг талцуулж, загварынхныг бухимдуулахад хүрэв. Нора Монголын цөөхөн хэдэн дизайнер, загварын товчоод байдаг мөртлөө бүгд бие биенээ хуулбарлах юм бол яаж хөгжих вэ гэдэг асуудлыг хөндөх гэсэн бололтой. Гэсэн ч түүнийг зөвтгөх, буруутгах аль аль санаа нь сошиалд эн тэнцүү "өрсөлдөж" байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(80.215.100.137) 2019 оны 04 сарын 13

Teneg yanhan uuriiguu yu gd bodood yavdiin bol Chaavaas

0  |  0
Top