"UBS" телевизийн уран бүтээлчид, найруулагч Ц.Даваажаргалын бүтээл "Говийн домог" уран сайхны кино хоёр жилийн хугацаанд бүтээгдэж 2018 онд нээлтээ хийн олон хүнд хүрсэн.
Тэгвэл "Говийн домог" уран сайхны кино 23 дах удаагийн "Bucheon International Fantastic Film Festival"-д оролцох албан ёсны урилга хүлээн авчээ. Тус кино наадам зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 7-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах юм.
2018 онд Говийн Домог кино "Dhaka" олон улсын кино наадам, "Third Eye" азийн кино наадам, "Jaffna" олон улсын кино наадмуудад шалгарч, амжилттай оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )