Шри-Ланкад өчигдөр Улаан өндөгний баярын үеэр зочид буудал болон сүмүүдэд дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас 200 гаруй хүн амиа алдаж, 400 гаруй хүн шархадсан байна. Тус улсын “News First” мэдээллийн албанаас мэдээлснээр, нийт найман удаагийн дэлбэрэлт болжээ. Коломбогийн зочид буудалд болсон дэлбэрэлтээр л гэхэд 60 хүн амиа алдаж, 295 хүн шархадсан байна. Тэгвэл Негомбо хотын сүмд болсон дэлбэрэлтээр 100 гаруй хүн, Баттикалоа хотын сүм дэх дэлбэрэлтээр 50 гаруй хүн амиа алджээ.
Найман дэлбэрэлтийн гурав нь зочид буудалд болжээ. Амиа золиослогч этгээдүүд Христийн шашны хоёр сүм, тансаг зэрэглэлийн гурван зочид буудалд бөмбөг дэлбэлсэн байна. Амиа золиослогчид Христийн шашны сүмийг гол байгаа болгожээ.
Христийн шашинтнуудын жил бүр тэмдэглэдэг Улаан өндөгний баяр буюу Есүс Христийн дахин мэндэлсэн өдрөөр ийнхүү эмгэнэлт халдлага боллоо. Улс орнууд Шри-Ланкад эмгэнэл илэрхийлж, хүнд хэцүү цаг үед тусалж дэмжихээ илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )