Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 70-д орлоо

2019 оны 04 сарын 22

Олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас 2019 оны улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний жагсаалтаа танилцууллаа.

Энэ жилийн чансаанд нийт 180 орон хамрагдсанаас гурван жил дараалан Норвег улс тэргүүлж, Финланд, Швед, Голланд улсууд удаалсан байна.

Нэг онцлог нь Африк тивийн орнууд чансаагаа ахиулсан явдал байлаа. Этиоп улс байраа 40-өөр дээшлүүлж, 110-д, Гамби 30 байр ахиулж, 92-р байрт бичигдсэн нь том амжилт юм.

Манай хойд хөрш ОХУ 149, өмнөд хөрш Хятад 177-р байрт орлоо. Манай улс энэ жилийн хэвлэлийн эрх чөлөөгөөр 70 дугаар байрт орсон байна.

Хойд Солонгос 179, Туркменистан 180-р байр эзлэж, дэлхийд хамгийн эрх чөлөөгүй орон гэдгээ илтгэжээ. Өнгөрсөн жил сэтгүүлч Хашоггиг зэрлэгээр хөнөөсөн Саудын Араб 172-т оржээ.


ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ - 2019
 

1. Норвег
2. Финланд
3. Швед
4. Нидерланд
5. Дани
6. Швейцар
7. Шинэ Зеланд
8. Ямайка
9. Бельги
10. Коста-Рика
11. Эстони
12. Португал
13. Герман
14. Исланд
15. Ирланд
16. Австри
17. Люксембург
18. Канад
19. Уругвай
20. Суринам
21. Австрали
22. Самоа
23. Намиби
24. Латви
25. Кабо Верде
26. Лихтенштейн
27. Гана
28. Кипр
29. Испани
30. Литва
31. Өмнөд Африк
32. Франц
33. Их Британи
34. Словен 
35. Словак
36. Буркина Фасо
37. Андорра
38. Папуа Шинэ Гвиней
39. Тринленд ба Тобаго
40. Чех
41. БНСУ
42. Тайвань
43. Итали
44. Ботсвана
45. Тонга
46. Чили
47. Румын
48. АНУ
49. Сенегал
50. OECS
51. Гаяна
52. Фижи
53. Белизе
54. Мадагаскар
55. Доминикан
56. Коморра
57. Аргентин
58. Маврики
59. Польш
60. Гүрж
61. Армен
62. Гаити
63. Босни-Герцеговин
64. Хорват
65. Грек
66. Нигер
67. Япон
68. Малави
69. Сейшел
70. Монгол
71. Кот-де-вуар
72. Тунис
73. ХонКонг
74. Хойд Кипр
75 .Косово
76. Того
77. Мальта
78. Лезото
79. Панам
80. Бутан
81. Эль Сальвадор
82. Албани
83. Кыргызстан
84. Тимор-Лесте
85. Перу
86. Сиера Леон
87. Унгар
88. Израиль
89. Guinea Bissau
90. Серб
91. Молдав
92. Гамби
93. Либери
94. Мавритан
95. Македон
96. Бенин
97. Эквадор
98. Мальдив
99. Парагвай
100. Кени
101. Ливан
102. Украин
103. Мозамбик
104. Черногор
105. Бразил
106. Балба
107. Гвиней
108. Кувейт
109. Ангол
110. Этиоп
111. Болгар
112. Мали
113. Боливи
114. Никарагуа
115. Габон
116. Гватемал
117. Congo-Brazzaville
118. Танзани
119. Замби
120. Нигери
121. Афганистан
122. Чад
123. Малайз
124. Индонез
125. Уганда
126. Шри-Ланка
127. Зимбабве
128. Катар
129. Колумб
130. Иордан
131. Камерун
132. Оман
133. АНЭУ
134. Филиппин
135. Марокко
136. Таиланд
137. Палестин
138. Myanmar
139. Өмнөд Судан
140. Энэтхэг
141. Алжир
142. Пакистан
143. Камбож
144. Мексик
145. ТАБНУ
146. Гондурас
147. Swatini
148. Венесуэл
149. ОХУ
150. Бангладеш
151. Сингапур
152. Бруней
153. Беларусь
154. Конго
155. Руанда
156. Ирак
157. Турк
158. Казахстан
159. Бурунди
160. Узбекистан
161. Тажикистан
162. Ливи
163. Египет
164. Сомали
165. Экваторын Гвиней
166. Азербайжан
167. Бахрейн
168. Иемен
169. Куба
170. Иран
171. Лаос
172. Саудын Араб
173. Djibouti
174. Сири
175. Судан
176. Вьетнам
177. Хятад
178. Эритрей
179. Хойд Солонгос
180. Туркменистан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ө(124.158.110.82) 2019 оны 04 сарын 22

тэнцвэртэй мэдээлэл гэдгийг мэдэхгүй байж сонин, сайт ажиллуулж яана

Top