Ажаа Ринбүчи Буриадад айлчилна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Ажаа гэгээнтэн ирэх тавдугаар сарын 5-нд Буриадад айлчлах гэж байна. Гэгээнтэн орос хэлэнд орчуулагдан, олны хүртээл болсон намтар “Жизнь Арджа-ринпоче и секрет золотой урны" номоо буриад зон олонд танилцуулна. Мөн Буддын шашны гүн ухааны талаар ном айлдах юм.

Ажаа Ринбүчи энэ сарын 12-ноос эхлэн ОХУ-д зочилж байгаа. Нийслэл Москва хотоос гадна Халимаг, Тувад сүсэгтэн олонтой уулзсан билээ.

Тавдугаар сарын 7-ны 15 цагаас Буриадын Улаан-Үд хотын ОХУ-ын ШУА-ийн Сибирь дэх салбарын шинжлэх ухааны төвд, 8-ны 17 цагаас Буриадын үндэсний номын санд хоёр удаа ном айлдахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top