“Монголын хөрөнгийн бирж”-ийн эрүүл мэндийн салбарын анхны IPO болох “Монос Хүнс” ХК нь нийт хувьцааны 30 хувь буюу 122,655,128 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 3-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл авч дууслаа.
“Монос Хүнс” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 3,976 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 87,982,368 ширхэг худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 21.7 хувиар давсан үзүүлэлт боллоо. “Монос Хүнс” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудын хуваарилалтын тайланг 2019 оны тавдугаар сарын 6-ны өдөрт багтаан СЗХ-нд хүргүүлэх бөгөөд СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагч нар тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
Bodoltoi l baigarai! Avsan ni shuud zarakhgyi bol navs unanadaa! Monos khyns gej yamar kompany khaana baidgiig medekh yy? Yu khiideg? Shuud khelekhed Zalilan khiiged khymyysiin mongiig ashiglakh gej bna!!!!
Яана вэ миний захиалага бүртгэгдсэн бол уу