ХӨРШ ОРНУУД: Хятадад хар тамхитай ингэж тэмцэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Хар тамхины худалдаа дэлхийн бараг бүх орны гай зовлон болоод байна. Энэ хэргийг бүр мөсөн устгахын тулд зарим оронд хар тамхи хэрэглэсэн, зарж борлуулсан хэрэгт урт хугацаагаар хорих ял оноож, зарим газар цаазаар авдаг. Гэвч хар тамхины хэрэг буурахгүй хэвээр байна.

Харин Хятад улс хар тамхитай тэмцэх шинэ арга бодож олжээ. Тэнд хар тамхины наймаачдын талаар мэдээлэл өгсөн хүмүүсийг их хэмжээний бэлэн мөнгөөр шагнадаг болжээ.

Энэ талаар Хятадын нэгэн хотын иргэн Pikabu-д ингэж бичсэн байна.

“Би Хятадын Иу хотод амьдардаг. Манай хотод хар тамхи олох боломжгүй. Ер нь Шанхай зэрэг том хотоос бусад Хятадын ихэнх хотод ийм болсон. Яагаад гэж бодож байна? Хар тамхины наймаа хийсэн хүнийг илчлэхэд Цагдаагийн газраас их хэмжээний мөнгөн шагнал өгдөг болсон. Бэлнээр тэр дор нь өгнө.

Жижиг наймаачин барьж өгвөл - 100 мянган юань. Том наймаачин илчилбэл 1 сая юань өгдөг” гэж бичжээ.

Энэ шагналын хэмжээ Хятадын муж, хотоос шалтгаалан өөр өөр. Энэ шагналыг авахаар явдаг мэргэжлийн “анчид” ч олон бий болсон. Тэд хар тамхины наймаачин барьж өгөөд баяжиж байгаа гэнэ.

Хятадад хар тамхитай амжилттай тэмцэж байгаа нь цаазын ял зэрэг хатуу ширүүн шийтгэлээс гадна энэхүү урамшууллын систем байж ч магадгүй юм.

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Setgegdel(64.119.27.21) 2019 оны 05 сарын 11

Ni tsagdaa nar uursduu ard ni bdag sh dee

1  |  0
Ss(202.126.89.240) 2019 оны 05 сарын 11

Tegeed hyatadaas naashaa yagaad orj ireed bn

0  |  0
иргэн(66.181.177.48) 2019 оны 05 сарын 13

Төрд томилолт өвөртөлж буй хүн амлалт авна амлалтаа биелүүлж чадахгүй бол ажлаа өгөөд шоронд явна. Элдэв тайлбар сонсохгүй.тэгэхээр үнэхээр чадах нь л ажил хийхээр томилолт өвөртөлнө, худлаа попууд айж зугтана. Ийм л систем байна бас.

1  |  0
уншигч(64.119.19.114) 2019 оны 05 сарын 11

Хужаа хужаа гэж худал муучилахаас өмнө үлгэр авах сайн юм байна. 1. ХҮҮГҮЙ ЗЭЭЛ. ЗЭЭЛЭЭ 5 ЖИЛД 5 ДАХИН ӨСГӨХ ЁСТОЙ. ТЭГВЭЛ ХҮҮ ТООЦОХГҮЙ. ЧАДАХГҮЙ БОЛ 5ДАХИН ӨСГӨЖ ТӨЛӨХ. 2. Гэмт хэрэгтэй ингэж тэмцвэл аятайхан арга бн

3  |  0
Болдоо(202.9.43.175) 2019 оны 05 сарын 11

Шүүх,хүчний байгуулга дахь МАНАНгийн гар хөлийг устгачихвал энэ аргыг хэрэглэвэл болж байна! Ер нь бүх хууль бус асуудлын талаархи мэдээлэлийг үнэлж,эх орноо хамгаалах хэрэгт иргэдийг татан оролцуулбал иргэд дэмжиж л таараа! Би гэхэд АН-нхныхантай гүйж гадаадын оронд байр савтай болсон нөхдийг хэлж болж бна!

3  |  1
Nehel hatuu...(66.181.161.74) 2019 оны 05 сарын 09

Миний мэдэх нэг хүн өөрөө цагдаагийн дарга, уих гишүүн нартай уй зайгүй найзууд. Нэг биш удаа асуудалд ороод сугарч байлаа.

1  |  0
зочин(117.111.2.189) 2019 оны 05 сарын 15

манайд ингэвэл цагдаа нь мэдээллэгчээ барьж хориод нөгөөх нь алуулах байх да. шүүх цагдаа прокурорууд нь мөнгөний төлөө нүдээ ухаж эхийгээ зархаас буцахгүй болсон новшнууд их шд

9  |  1
Иргэн(202.179.31.28) 2019 оны 05 сарын 10

Манайд хар тамхи хүнии наймаа мэтиин асар хор уршигтай гэмт хэрэгтэй тэмцэхэд үүнииг ашиглаж мэдээлэгчииг маш сайн нууцалдаг байвал иимэрхүү хэргүүдииг илрүүлэлт маш их нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна Ямар маш муу үйлииг илчилсэн буянтай үилдэл болно Иим хэргүүдииг илчилээд мөнгө авахад шударга бөгөөд буянтай үйл болно

1  |  0
Ааги(66.181.191.117) 2019 оны 05 сарын 09

Цэргийн дэг, хээл хахууль, хар тамхи , биеэ үнэлэлттэй тэмцэх сайхан арга. Гээд манай олигарх хулгайч авилгач нар ийм юм хийвэл өөрсдөө баларна.

0  |  0
мб(66.181.161.99) 2019 оны 05 сарын 09

манайд энийг хэрэгжүүлвэл хошуугаараа мөнгө олноо яадгийн

0  |  0
mgl(43.242.242.59) 2019 оны 05 сарын 09

Хар тамхичин нарт тэнсэн харгалзах ял өгсөн шүүгч нарыг яагаад тэнсэн харгалзах ял өгсөн юм бэ гэдгийг нь мэдэх юмсан

4  |  0
зочин(43.242.242.59) 2019 оны 05 сарын 09

хятад хар тамхитайгаа ингэж тэмцэж байхад манай улсын шүүгч нар хар тамхичин нартаа тэнсэн харгалзах ял өгөөд сууж байдаг. Нөгөө тэнсэн авсан нөхдүүд нь өөр олон хүмүүст муу зуршлаа түгээн дэлгэрүүлээд. Хар тамхины хуулийг гадаадын бусад орон шиг өндөр ялтай байлгамаар юм. Манай улс шиг тэнсэн гэдэг ял өгч хар тамхичдыг өөгшүүлж байгаа өөр улс байна уу

3  |  0
Зочин(139.5.216.180) 2019 оны 05 сарын 09

үүнийг монголд ч бас хэрэгжүүлэх хэрэгжүүлж. зөвхөн хар тамхи гэлтгүй авлигачидтай бас ийм замаар тэмцэх хэрэгтэй.

6  |  0
МХЕГ(202.21.115.126) 2019 оны 05 сарын 08

МОНГОЛ УЛСАД 2025 ОНД АВИЛГА ӨГСӨН, АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛОН ЭТГЭЭДИЙГ МАТАЖ, ИЛРҮҮЛСНИЙ ТӨЛӨӨ ИНГЭЖ АТГ ААС ШАГНАДАГ БОЛЧИХВОЛ ГОЁ ДОО

0  |  0
A(202.179.27.21) 2019 оны 05 сарын 09

TEGVEL MONGOLOOS OLON MYANGAN AMITAN URGAMAL ZUUGUUD BAIGAAG BAS MEDEELEED MUNGU AVII

1  |  0
mgl(202.179.11.230) 2019 оны 05 сарын 09

Manaih ch gesen ingeh heregtei. Bid Hyataduudaas surah ih baina daa.

2  |  0
Zochin (202.131.243.190) 2019 оны 05 сарын 09

Medeelel ogvol shgnah ni harin zov arga bish uu

1  |  0
ах(66.181.182.152) 2019 оны 05 сарын 09

одоо л хар тэмцэхгүй бол архинд живсэн шиг живхэд амархан байна

2  |  0
A(202.179.27.21) 2019 оны 05 сарын 09

BUUDAAD HYADAAD HEZEECH DIILEHGUIEE,HARIN CH IH HAR ZAH ZEEL UUSGENE,HARIN UUNIIG ORLUULAH YUM HAIH HEREGTEI...

1  |  0
Top