ШУУД: Улаан талбайд Ялалтын баярын жагсаал болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Өнөөдөр Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойн өдөр буюу Ялалтын баяр. Яг одоо ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд баярын парад болж байна. Жагсаалд энэ жил 13.6 мянган цэрэг оролцож байгаа юм.

Энэхүү түүхэн баярыг ОХУ, Киргиз, Тажикистан, Азербайжан, Казахстан, Беларусь, Молдав, Армени, Серби, Черногор, Туркмени, Гүрж, Израиль /2017 оноос/-д албан ёсоор тэмдэглэдэг. ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд жил бүрийн энэ өдөр болдог ёслолын сүрт жагсаал бол Ялалтын баярын гол утга учир нь билээ.

Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байв. Энэхүү дайнд 61 улс, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцсон гэгддэг. 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдаж, нийт 70 сая хүн амь үрэгдсэний дийлэнх нь энгийн иргэд байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top