БНСУ-д хамгийн их мөнгө үрдэг жуулчид бол монголчууд

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

“Сүүлийн үед Өмнөд Солонгост хятад жуулчид ирэх нь цөөрөөд байгаа билээ. Хятад, БНСУ гэсэн хоёр улсын улс төрийн харилцаа зөрчилдөөнтэй байгаа энэ үед Монголоос ирэх жуулчдын тоо нэмэгдлээ. Монголчууд энд зарцуулдаг мөнгөөрөө хятад жуулчдаас дутахгүй байна” гэж “The Korea Window” бичжээ.

Энэ сарын 16-нд гарсан БНСУ-ын Аялал жуулчлалын газрын мэдээгээр сүүлийн таван жилд монгол жуулчдын тоо 16.9 хувь өссөн байна. Өнгөрсөн 2018 онд 113.864 монгол жуулчин тус оронд очсон нь рекорд үзүүлэлт болжээ.  

Нэг монгол жуулчин Өмнөд Солонгост дунджаар 2070 доллар үрдэг нь гадаад жуулчдын хувьд дээд амжилт байна. Хоёрдугаар байрт хятад жуулчид – 1887 доллар, гуравдугаар байрт орсон Ойрхи Дорнодын жуулчид 1777 доллар зарцуулдаг ажээ.

Яагаад монголчуудын зарлага өндөр байгааг БНСУ-д оршин суух хугацааны зөрүүгээр тайлбарлаж байна. Бусад орны жуулчид долоо хонодог бол монголчууд дунджаар 20 хоног байдаг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.226.197) 2019 оны 05 сарын 17

20 хоноход 2000аад доллар үрэгдэж л таараа ш дээ.долоо хоногт ингэж үрдэг гэсэн бол бас яана гэхсэн

0  |  0
зочин (66.181.180.60) 2019 оны 05 сарын 17

ядуу ард түмэн биш л байгаа биз дээ

0  |  0
Top