Индонезид бүх нийтийн сонгуулийн дүнг зарласны дараа нийслэл Жакарта хотод олон нийтийг хамарсан жагсаал болжээ. “Тhe Straits Times” сонинд мэдээлснээр энэ үеэр зургаан хүн амиа алдсан байна. 200 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Хотын захирагч иргэддээ тайвнаар жагсахыг уриалж, хууль, хүчнийхэнд хандан тэвчээртэй байхыг хүсчээ. Одоогийн байдлаар 58 хүн баривчлагдсан байна.
Индонезчүүд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон үндэсний парламентын гишүүдийг сонгосон билээ. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо сонгогчдын 55.5 хувийн саналаар ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч Прабово Субиантод иргэдийн 44.5 хувь нь саналаа өгсөн байна. Индонезийн Дэд ерөнхийлөгчөөр Мааруф Амин сонгогджээ.
Сэтгэгдэл ( 2 )
IIMERHUU TENEG HUJAANUUDAD BUU UGSUNII HAR GAI,SAIN SAIN UURSDIIGUU SAIN USTAGA
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319