Нэг өдрийн сургалтад сууж, ЖОЛООНЫ ЭРХЭЭ сэргээлгэх боломжтой

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Нийслэлийн Замын цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны харъяа газар, Төмөр зам, Иргэний Агаарын тээврийн хэлтэс зэрэг байгууллагууд хамтран өнөөдөр /2019.05.22/ Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.

Замын хөдөлгөөний хууль батлагдсанаас хойш 94 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тус салбарынхан 2015 онд батлагдсан иргэд жолооч бэлтгэхтэй холбоотой хууль хуулийн журмыг танилцуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой ажиллаж байлаа. 
 

Өдөрлөгийн үеэр цагдаагийн албан хаагчдын зэвсэг хэрэглэл, хурд хэмжиг, хэргийн газар үзлэг хийх багаж техник, Цагдаагийн байгууллагын түүхийг харуулсан гэрэл зураг зэргийг үзэсгэлэн хэсэгт  дэлгэсэн байв. Үүнээс гадна Авто тээврийн үндэсний төв явуулын оношилгоо хийж байлаа.

Мөн түүнчлэн Даатгагчдын холбоо иргэдэд мэдээлэл өгч байв. “Дугаар шилжүүлэх худалдан авах тал дээр эрх зүйн мэдээлэл өгөхөөс гадна жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй ирсэн даатгуулагч иргэдийг шууд даатгалд хамруулах боломжтой гэв. Жолоочийн даатгалын нэгдсэн санд B ангилал 33000төгрөг, C ангилал 42000 төгрөг, D ангилал бол 53000 төгрөгөөр даатгуулна” гэж Даатгалын сангийн ахлах ажилтан Д.Тунгалаг хэлэв.

Бага насны хүүхэд зам тээврийн осолд хамгийн их өртдөг улирал нь зун байдаг. Үүнээс урьдчилан сэргийлж “Бяцхан зорчигч” арга хэмжээг тав дахь жилдээ явуулж байна. 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 219 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс улсын хэмжээнд  16 хүүхэд амь насаа алджээ. “Жилдээ улсын хэмжээнд 1000 орчим хүүхэд зам тээврийн осолд өртдөг. Үүнээс 30-40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй болдог. 2018 онд гэхэд 67 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоо гарсан” гэж Баянгол дүүрэг дэхь Замын Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэлэв.

.

Өдөрлөгийн үеэр иргэдийн анхаарлыг хамгийн их татаж, ачаалал үүссэн хэсэг бол жолооны үнэмлэх захиалах иргэдийн хүсэлтийг хүлээн авсан үйлчилгээ байв. Энэ талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Ч.Батболдоос тодруулав. 

-Жолооны үнэмлэхээ захиалах иргэдийн тоо маш их байгаа бололтой. Өнөөдөр үзүүлж буй үйлчилгээнийхээ талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын хэмжээнд 800.000 орчим иргэд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Жолооны үнэмлэхээ хаясан, гэмтээсэн, хугацаа нь дууссан иргэд эрүүл мэндийн хуудас бөглөж, бидэнд бүртгүүлнэ. Ажлын гурав хоногийн хугацаанд түр үнэмлэхийг нь хэвлэж өгнө.

-Эрхээ хасуулсан иргэдийн жолооны үнэмлэхээ хэрхэх вэ?

-Нийслэлийн хэмжээнд Лицензийн төвтэй гэрээтэй албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг найман байгууллага байгаа. Харилцан ажиллах гэрээний дагуу дээрх зөвшөөрөлтэй төрийн бус байгууллагууд дээр жолооны эрх сэргээх сургалт зохион байгуулж байна. Оноо нь дууссан иргэд дөрвөн цаг, согтуугаар тээвэр жолоодсон иргэд зургаан цаг тус тус сургалтанд  хамрагдана

-Төлбөр мөнгөтэй юу?

-Энэ сургалт нэг өдрийн сургалт. Төлбөр нь 30000 төгрөг. 

-Хаана сургалтын газрууд нь байгаа вэ?

-Харъяа дүүрэгтээ хамаарах газарт сургалтад сууна. Сонгинохайрхан дүүрэгт номин агуулах төвийн дэргэд, Сүхбаатар дүүрэгт Хүүхдийн пионерийн ордонд, Чингэлтэй дүүрэгт Хууль зүйн үндэсний хүрээлэнд, Баянзүрх дүүрэгт Хууль сахиулах их сургуулийн урд, Дарь эх рүү эргэдэг уулзварын ойролцоо сургалтын газрууд байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв вэб сайтаас авах боломжтой. 

-Сургалтад суусны дараа шалгалт өгөх үү?

-Өгөхгүй. Нэг өдрийн сургалтад хамрагдсаны дараа ажлын гурван хоногтоо эрх нь сэргээгдэнэ. Эрх нь сэргэнгүүт Лицензийн төв дээр юм уу, Нэг цэгийн үйлчилгээн дээр 12500 төгрөг, иргэний үнэмлэхний хуулбартай очоод, үнэмлэхээ захиална.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.90.90) 2019 оны 05 сарын 23

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Kkk(202.9.43.0) 2019 оны 05 сарын 22

Shal hudlaq sensatslaad erh sergeene gj boon uimeen medeelel avch chadahgui irged zondoo bn lee

0  |  0
Top