АНУ “WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг нэмж 17 зүйл ангиар буруутгажээ. Нууц мэдээллийг хууль бусаар авч, задруулахтай холбоотой 17 зүйл ангиар дахин буруутгаж, 175 хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй болоод байгаа аж.
Тэгвэл Ардчилсан намын гишүүн Рон Вайден Ассанжийг дахин буруутгасан нь сэтгүүлчдийн үйл ажиллагаа, үг хэлэх эрх чөлөөнд заналхийлж байна гэж үзэж буйгаа хэлжээ.
Ассанжийг АНУ-аас гадна Швед улс бэлгийн дарамт, хүчирхийллийн хэрэгт буруутгаж байгаа билээ.
Жулиан Ассанжийг өнгөрсөн сард АНУ болон Шведийн хүсэлтээр баривчилсан юм.
Сэтгэгдэл ( 0 )