АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Терри Брэнстад тус улсын эрх баригчдад хандан Далай ламтай яриа хэлэлцээ хийхийг уриалжээ. Тэрбээр хоёр жилийн хугацаанд анх удаагаа Түвдэд айлчлах үеэрээ ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Элчин сайд “Далай ламтай, эсвэл түүний төлөөлөгч нартай ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээ хийж, бүх зөрчлийг арилгах шийдлийг олох ёстой” гэжээ. Тэрбээр Түвдийн шашны хэрэгт Хятад улс хөндлөнгөөс оролцож байгаад АНУ санаа зовниж байгааг мөн хэлсэн байна.
БНХАУ-ын эрх баригчид Далай ламыг “үндэстний эв нэгдэлд аюул учруулагч салан тусгаарлах үзэлтэн” гэж үздэг билээ.
Сэтгэгдэл ( 0 )