НҮБ-ын тусгай илтгэгч: Ассанжийг эрүүдсэн

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

 

НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэх асуудлаарх тусгай илтгэгч Нилс Мелцер WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг эрүүддэг байсан гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, Ассанжид сэтгэл зүйн эрүү шүүлт тулгадаг байсныг илчлэх бүх шинж тэмдэг илэрч байгаа аж. Түүний түгшүүртэй байдал, стресс, сэтгэл зүйн гэмтэл зэрэг шинж тэмдэг нүдэнд илт тусаж байна гэж тусгай илтгэгч ярьжээ. Урт хугацааны туршид зовж, шаналсан гэх шинж тэмдэг илт ажиглагдаж байна гэж тэрбээр үзэж байна.

Жулиан Ассанж эмч нарын хяналтад орсон тухай үүнээс өмнө хэвлэлүүд мэдээлж байсан билээ. WikiLeaks-ийн твиттер хуудсанд шоронд хоригдох хугацаанд Ассанжийн биеийн байдал эрс муудаж байна. Долоон долоо хоногийн дотор тэрбээр маш их эцэж турсан бөгөөд тавдугаар сарын 24-нд биеийн байдлаасаа болж тэрбээр хэвийн ярьж чадахгүй байсан гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top