BIGBANG хамтлагийн T.O.P долдугаар сарын 8-нд цэргээс халагдана

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

Өмнөд Солонгосын Ёнсан хотын захиргаанаас BIGBANG хамтлагийн дуучин T.O.P-ын  цэргээс халагдах хугацааг зарлалаа. 2018 онд БНСУ-ын Засгийн газраас цэргийн албаны хугацааг багасгасантай холбоотойгоор T.O.P хугацаанаасаа өмнө халагдах болжээ.

Шинэ хуулийн дагуу алба хаах хугацаа нь 27 хоногоор багассан T.O.P ирэх долдугаар сарын 8-нд албаа хааж дуусгана. Тэр 2017 оны хоёрдугаар сард цэргийн албанд татагдаж, 2019 оны наймдугаар сард халагдах ёстой байлаа. T.O.P эхлээд Цагдаагийн газарт алба хашиж байсан ч хар тамхины хэрэгт холбогдон, албан тушаалаа алдсан. 2018 оны нэгдүгээр сараас Ёнсан хотын нэгэн дүүрэгт олон нийтийн ажилтнаар ажиллаж байгаад цэргийн албаа дуусгаж байгаа юм.

BIGBANG хамтлагийн ахлагч G-Dragon аравдугаар сарын 26-нд, Дэсон, Тэян хоёр арван нэгдүгээр сард халагдана. Цэрэгт яваагүй ганц гишүүн Сынри хэрэгт холбогдоод армид алба хаах эсэх нь эргэлзээтэй хэвээр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top