44 нас хүрсэн Анжелина Жолигийн амьдралын дүрэм

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли 44 нас хүрлээ. 14 настайдаа моделиор гараагаа эхэлсэн түүний талаар олон үг нурших илүү биз ээ. Ингээд түүний амьдралын дүрмийг танилцуулья.

Шивээс, цус, сорвиноос би бүтсэн.

Надад сэтгэл зүйч хэрэггүй. Миний сонгосон дүрнүүд өөрөө сэтгэл зүйч.

Үеийн охид балетчин болох гэж мөрөөдөж байхад би ганцаараа вампир болохыг хүсдэг байлаа.

Хүмүүс намайг хар нууц ихтэй, үхлийн талаар их боддог гэж дүгнэдэг. Харин би бусдаас илүү амьдралыг үнэлдэг болохоороо л үхлийн талаар боддог юм.

Би үхдэл, цус нөжнөөс айдаггүй. Үхсэн хүнийг харахаараа энэ хүн саяхан над шиг амьд байсан гэдгийг л боддог.

Маргааш үхэж болох юм гэсэн бодол өнөөдрийн амьдралаа улам хайрлах сэдэл төрүүлдэг.

Өвчингүй зовлон гэж үгүй. Харин зовохгүйгээр бид хэзээ ч алдаанаасаа суралцахгүй.

Ээж минь хэзээ ч уурлаж, хашгарч байгаагүй. Түүний уйлж байгааг нь би байнга сонсдог байсан. Сургууль дээрээ хэрэг тариад өглөө нь гэртээ ирэхэд түүний царай шөнөжин уйлсан нь илт харагдаж байсан.

Миний аав Жон Войт агуу жүжигчин. Гэхдээ юуны өмнө агуу аав.

Кинонд тоглож эхлэхээсээ өмнө би хөхнийхөө хэмжээг ч мэддэггүй байлаа.

Би дүрүүдийнхээ ард нуугдахыг хүсдэг.

Миний биенд хүрэхэд би дургүй.

Намайг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэх цаг болсон байж магад.

Цагаачдын лагерьт байгаа дүрвэгчдийг хараад америкчууд тэд гэртээ харихыг л хүсч байгааг ойлгодоггүй.

Сьерра-Леонд анх очоод би хөл, гаргүй маш олон хүн харсан. Эхний хэдэн өдөр би уйлаад л байсан. Дараа нь тэдэнд миний нулимс хэрэггүй гэдгийг ойлгосон.

Олж байгаа мөнгөнийхөө 30 хувийг нь үрж, 30 хувийг нь хадгалж, үлдсэнийг нь сайн үйлсэд зарцуулдаг.

Хүүхдүүддээ өгсөн миний хамгийн том бэлэг бол тэдэнд дэлхий ертөнцийг үзэх боломж олгосон явдал.

Зөндөө хөтлөгдөн амьдрах нь эрх чөлөө юм. Хэнд ч гай тарихгүй, хэнийг ч шүүмжлэлгүй амьдрах.

Зөнгөөсөө холдож, логикоор амьдрах гэж оролдох бүрдээ би алдаа гаргадаг байсан.

Би өрх толгойлсон эмэгтэй, ажил хийдэг. Тийм болохоор миний хувцас сайхан,  тачаангуй байх ёстой.

Эх болно гэдэг хамгийн аймшигтай, хариуцлага шиг санагддаг байлаа. Эх болно гэдэг нуруун дээрх шивээс шиг зүйл биш.

Бондын тухай кинонд дайсны дүрд тоглох нь миний амьдралын мөрөөдөл.

Би үргэлж кинонд тоглоод байхгүй. Хэзээ нэгэн цагт эмээ болно.

Ихэнх эмэгтэйчүүдээс ялгаатай нь би жирэмсэн байхдаа дуртай. Бие махбодь минь надад биш хүүхдэд минь харьялагдаж байгаа тэр мэдрэмж таалагддаг.

Өөрөөрөө байхдаа би хамгийн тухтай байдаг. Ер нь миний амьдрал ажил шиг минь сонирхолтой байгаагүй.

Амьдралын утгыг ойлгоход надад цаг хугацаа хүрэлцэхгүй байна.

Гадаад хэл сурахдаа хараалаас эхэл. Сайн хараал ямар ч сурах бичгээс илүү.

Кино дээрх зодоон сайхан харагддаг ч жинхэнэ бодит зодоон үргэлж муухай харагддаг.

Би юунд ч харамсдаггүй. Хэзээ ч харамсаж байгаагүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top