Солонгос сэтгүүлчид Пэрис Хилтоныг орхин явжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Америкийн дуучин, жүжигчин, модель, шоумен Пэрис Хилтон Өмнөд Солонгосын нийслэлд ирээд байна. Тавдугаар сарын 31-нд Хилтон Сөүл хотын нэгэн брэндийн ёслолд оролцох ёстой байлаа. Ёслолын ажиллагаа 18.30 цагт эхлэх ёстой байсан ч тэр ирсэнгүй. Зохион байгуулагчдаас “Пэрис Хилтон хоцорч байна. Хэзээ ирэхийг нь бид мэдэхгүй. Энэ бол Хилтоны стиль” гэж хэлсэн нь сэтгүүлчдийн уурыг ихэд хүргэсэн ч тэд хүлээхээр шийджээ.

15 минутын дараа “Пэрис 19.10 цагт ирнэ. Гэхдээ сайн мэдэхгүй” гэж зарлажээ. Дахин 30 минут хүлээсэн сэтгүүлчид бүгд арга хэмжээг орхин явсанаар Хилтоныг ирэхэд хэвлэлийнхэн байсангүй.

Маргааш нь Пэрис Хилтоны бие төлөөлөгч “Сэтгүүлчдээс хүлцэл өчиж байна. Хилтоны буруу биш. Зохион байгуулагчид цагаа буруу тооцоолсон байлаа” гэж албан ёсоор уучлал гуйсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top