Өмнөд Солонгосын хөвгүүдийн алдарт BIGBANG хамтлаг анхныхаа 400 сая үзэгчтэй клипийг “өлгийдөн” авлаа. Тус клипийн “Fantastic Baby” клип YouTube суваг дээр энэ сарын 7-ны Сөүлийн цагаар 17:30 цагт 400 сая дахь хандалтаа авчээ. 2012 оны гуравдугаар сарын 27-нд гарсан энэ клип долоон жил, хоёр сар, 11 өдрийн дараа 400 саятны босгыг давлаа.
“Fantastic Baby” 2016 оны нэгдүгээр сард 200 сая, 2017 оны зургадугаар сард 300 сая үзэгчтэй болж байв.

Сэтгэгдэл ( 0 )