Нью-Йорк хот рэп дуучин The Notorious B.I.G-ийн гудамжтай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Америкийн алдарт рэп дуучин Кристофер Уоллес буюу The Notorious B.I.G-ийн дурсгалыг Нью-Йорк хотод хүндэтгэлээ. New York Post сонинд бичсэнээр тус хотын нэгэн гудамжийг түүний нэрэмжит болгон зарлажээ.

Дуучны фэнүүд 2013 онд Нью-Йорк хотын захиргаанд The Notorious B.I.G-ийн нэрэмжит гудамжтай болох санаачилга гаргасан ч хотын захиргаанаас хараалын үгээр дүүрсэн дуутай Кристофер Уоллес манай хотын залууст муу үлгэр дууриалал үзүүлсэн гээд татгалзаж байжээ.

The Notorious B.I.G. (Кристофер Жорж Латор Уоллес) The Notorious B.I.G., Biggie, Biggie Smalls гэсэн нэрээр алдаршсан дуучин. АНУ-ын Зүүн эргийн бүсийн шилдэг дуучин байсан тэрбээр 1997 онд 24 настайдаа Лос-Анжелес хотод буудуулан амь насаа алдсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold (68.226.67.57)  2025 оны 03 сарын 13

Dampuu um aa yasan gej Ene targan sarmagchingiin nereer gudamjnerlev ee kkk

1  |  0
Top