Турк улс Оросоос “С-400” зенитийн пуужингийн цогцолбор худалдаж авахыг АНУ эсэргүүцэж, худалдан авалт хийвэл сайн зүйл болохгүй гэж сүрдүүлж байсан билээ. Тэгвэл Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанаханы захидал Туркийг Оросоос зенитийн пуужингийн комплекс “С-400”-г худалдаж авахаас татгалзахад хүргэж чадахгүй талаар мэдээлжээ. “Бид “С-400”-г худалдаж авна гэж яриагүй. Бид аль хэдийнээ авсан. Хэрвээ АНУ “С-400” болон “F-35”-ын асуудлаар санаа зовниж байгаа бол хамтарсан ажлын баг гаргаж, мэргэжилтнүүд энэ асуудлыг судлаг л дээ. Тийм захидлын дараа Турк улс “С-400” авахаас татгалзахгүй. Бид энэ захидалд хариу бэлтгэж байгаа” гэж Гадаад хэргийн сайд ярьжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөн Оросын зенитийн пуужингийн системийг авах асуудал хаагдсан, “С-400” ирэх долоодугаар сард нийлүүлэгдэнэ гэсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
ТЭЖЭЭСЭН БЯРУУ ТЭРЭГ ЭВДЭНЭЭ ГЭЖ
Amerikuud busad ulsuudiig surduulj erhendee oruulah, Orosiig gantsaarduulah bodlogoo bolih heregtei. Huseed baival Arabiin ertonts ter chigeeree, Dundad Azi, Zarim evropiin ornuud orood Amerikiin nutag deer dain hiisen ch boloh yum