Оросын "С-400"-гаас болгоомжлох хэрэгтэй юу?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Оросын зенитийн пуужингийн “С-400” цогцолбороос болгоомжлох хэрэгтэй гэж “National Interest” сэтгүүлд бичсэн нь олны анхаарлыг татаад байна. Уг цогцолборыг эдийн засгийн дайнд тэмцэх хэрэгсэл болгон ашиглаж болзошгүй учир АНУ болон НАТО-гийн холбоотнууд болгоомжлох хэрэгтэй аж. ОХУ-аас гаднын орнууд худалдаж авч буй, эрэлт хэрэгцээ ихтэй зенитийн пуужингийн “С-400” цогцолбор нь стратегийн давуу тал ихтэй гэж тус сэтгүүлийн тоймч өгүүлжээ.

Пуужингийн цогцолборын борлуулалтаас олж буй ашиг орлого

Зенитийн пуужингийн цогцолборын борлуулалтаас олж байгаа ашиг орлого их аж. Хамгийн нөөц бололцоотой худалдан авагчдаар БНХАУ, Энэтхэг, Турк, Саудын Араб болон Катарыг нэрлэжээ. Энэ нь зэвсэглэлийг сайжруулах үндэс суурийг бий болгож, эдийн засгийн төрөлжилтөд дэмжлэг үзүүлнэ. Хоёрдугаарт, ОХУ нь дэвшилтэт зэвсгийн системийг хөгжүүлэгчийн хувиар нэр хүнд олж, байр суурь нь нэмэгдэх давуу талтай аж. Гуравдугаарт, ОХУ “С-400”-г худалдаж авах асуудлаар улс орнуудтай харилцаа холбоо тогтоож, хөгжүүлж буй. Энэ нь цэргийн албан хаагчдыг тэдэнтэй хамтран ажиллахад сургах, техникийн үйлчилгээ явуулахад давуу талтайг “National Interest” сэтгүүлд өгүүлсэн байлаа.

“С-400” эрэлт ихтэй байна

ОХУ-аас “С-400” зенитийн пуужингийн цогцолборыг худалдаж авсан БНХАУ өнгөрсөн оны зун хүлээн авсан бол удахгүй дараагийн ээлжээ хүлээж авахаар бэлдэж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан мэдээллээс харахад ОХУ энэхүү пуужингийн цогцолборыг хөөргөх талбай, командын пост, пуужингийн нөөц, радар болон эрчим хүчний тоног төхөөрөмж, нэмэлт эд анги зэргийг Хятадад хүргэхийн тулд тэнгисийн цэргийн гурван усан онгоц илгээх гэнэ. БНХАУ өмнө нь ОХУ-аас худалдаж авсан “С-400” системээ амжилттай туршжээ. “С-400 Триумф”-ыг туршихдаа 250 км-ийн алсад секундэд гурван км хурдтай яваа баллистик пуужин орлуулагч байг устгаж чадсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Хятадын арми өмнө нь “С-300” системийг 10 гаруй жил ашиглажээ. Харин сүүлийн үеийн “С-400” загварыг худалдаж авсан анхны улс нь Хятад болж байв.

АНУ-ын шаардлагыг хүлээж авахгүй

ОХУ-аас “С-400” пуужингийн систем худалдаж авбал сайн зүйл болохгүй гэсэн АНУ-ын сүрдүүлгийг Турк улс хүлээж авахгүй гэсэн билээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу саяхан мэдэгдэл хийж, Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм Туркийн цэргүүд рүү халдах нь байж болшгүй зүйл гэдгийг хэлсэн. “Тэд Идлиб мужийн асуудлаар Оростой байгуулсан санамж бичгийг зөрчиж байна. Бид Орос болон Ирантай нягт хамтран ажиллаж байгаа. Башар Асадын дэглэм манай цэргүүд рүү халдаж байгаа үед бид дуугүй хараад сууж чадахгүй” гэжээ. Сирийн Идлиб дэх Туркийн Зэвсэгт хүчний 9 дугаартай ажиглалтын цэг мин харвагчийн цохилтод өртсөн билээ.

Туркийн Гадаад хэргийн сайд Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанаханы захидал Туркийг Оросоос зенитийн пуужингийн комплекс “С-400”-г худалдаж авахаас татгалзахад хүргэж чадахгүй гэсэн юм. “Бид “С-400”-г худалдаж авна гэж яриагүй. Бид аль хэдийнээ авсан. Хэрвээ АНУ “С-400” болон “F-35”-ын асуудлаар санаа зовниж байгаа бол хамтарсан ажлын баг гаргаж, мэргэжилтнүүд энэ асуудлыг судлаг л дээ. Тийм захидлын дараа Турк улс “С-400” авахаас татгалзахгүй. Бид энэ захидалд хариу бэлтгэж байгаа” гэж Гадаад хэргийн сайд мэдэгдсэн билээ. Мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын зенитийн пуужингийн системийг авах асуудал хаагдсан, “С-400” ирэх долоодугаар сард нийлүүлэгдэнэ гэсэн байдаг.

“С-400 Триумф”-ын хүч чадал

“С-400” Триумф нь ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах зенитийн пуужингийн цогцолбор. Энэхүү зэвсэглэлийг 1990-ээд оноос сайжруулах замаар эхэлж, 2007 оноос ОХУ зэвсэглэлдээ авсан юм. Бай устгах хамгийн их хурд нь 4800 м/с, Аэродинамик байг устгах алслалт 3-250 км, нэгэн зэрэг дагуулж чадах байнуудын тоо 300 аж. “С-400”-г хээрийн байдалд таван минутад дэлгэнэ. Энэхүү агаараас хамгаалах систем нь 600 хүртэл километрийн зайд 10 метрээс 27 км-ийн өндөрт яваа баллистик пуужин, нисэх онгоц, дронуудыг устгах чадвартай.

Хятад, ОХУ-ын түншлэлээс эмээв үү?

БНХАУ “С-400 Триумф”-ийг туршсан тухай мэдээллийг Хятадын талаас биш ОХУ эхэлж гаргасан нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, түншлэл ямар түвшинд хүрснийг илтгэнэ. Вашингтон үүнийг хараад зүгээр сууж чадаагүй. Тэгвэл ОХУ зенитийн пуужингийн цогцолбор “С-400”-г худалдахаас татгалзсан тохиолдол бас бий. Тухайлбал, энэ онд ОХУ Ойрх Дорнодын бүс нутагт хурцадмал байдал үүсэхээс сэргийлж, Иранд татгалзсан хариу өгсөн юм.

АНУ энэ үеэр Оросын зенитийн пуужингийн цогцолбор “С-400”-г худалдаж авсан гэж хэд хэдэн улсад хориг тавихаар төлөвлөж эхэлжээ. Вашингтон Ираныг пуужингийн болон цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхийг эсэргүүцэж, Турк улсыг Оросоос “С-400” зенитийн пуужингийн цогцолбор худалдаж авбал сайн зүйл болохгүй гэж сүрдүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.183.87) 2019 оны 06 сарын 24

АНУ гийн түрэмгийлэгчдийг айлгаж байгаа блл маш сайн. Зэвсэг юм.

2  |  2
zochin(202.126.88.206) 2019 оны 06 сарын 24

dain boluul manangiin hulgaich nar hamgiin turuund zugtana

1  |  0
зочин(103.212.119.190) 2019 оны 06 сарын 22

хоёр тал зэвсэг нийлүүлээд л нэг л сонин дайн болох гээд байгаа юм биш биз

0  |  0
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 24

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top