Путин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгт “С-400” зенитийн пуужингийн цогцолбор нийлүүлэх ажлын талаар БРИКС-ийн хүрээнд хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. “С-400”-г Энэтхэгт нийлүүлэх ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч хэлээд “Энэтхэгийн талаас яаруулсан зүйл байхгүй. Бүх юм хэвийн байна” гэжээ.

ОХУ-ын Шадар сайд Юрий Борисов өнгөрсөн есдүгээр сард Энэтхэгт зенитийн пуужингийн цогцолбор “С-400”-г нийлүүлэх ажил 18-19 сарын хугацаанд хэрэгжихийг мэдэгдэж байсан билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар 2018 оны аравдугаар сард хэлэлцээр хийж, талууд “С-400”-г нийлүүлэх таван тэрбум гаруй ам.долларын өртөгтэй гэрээ хийсэн юм. Тэгвэл АНУ үүний эсрэг байдаг билээ. Мөн Оросоос "С-400" авна гэсэн Туркийн эсрэг хориг тавина гэсэн байдаг. Доналд Трамп Турк улс Оросоос зенитийн пуужингийн систем “С-400”-г худалдаж авбал тавих боломжтой хоригийн талаар сенатчидтайгаа хэлэлцсэн бол Туркийн зүгээс “АНУ биднийг Оросоос “С-400”-г худалдаж авахаас татгалзахад хүргэж чадахгүй” гэж мэдэгддэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top