Турк яагаад ОХУ-аас С-400 цогцолбор авах болсноо тайлбарлав

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Турк улс яагаад ОХУ-аас пуужингийн довтолгооноос хамгаалах систем С-400-г худалдаж авах болсон талаар Сочи хотноо болсон хоёр улсын Төрийн тэргүүний уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ийнхүү ярьжээ.

Турк улс ОХУ-аас С-400 цогцолборыг худалдаж авна гэсний улмаас АНУ Анкарад Patriot цогцолборыг өгөхөөс татгалзсан юм.

Эрдоган “Америкчууд Patriot-оо зарсан бол Оросын С-400 зенитийн пуужингийн цогцолборыг авахгүй байх байлаа. Ингэх л учиртай байж” хэмээн АНУ уг худалдан авалтад хэрхэн хандаж байгаа талаарх асуултад хариулжээ.

Туркийн Ерөнхийлөгч “Бид батлан хамгаалах салбараа хэрэгтэй гэж бодсоноороо хүчирхэгжүүлнэ” гэсэн байна.

Турк улс Оросоос С-400-г худалдаж авах эрмэлзэл нь эхнээсээ Вашингтонд туйлын сөргөөр тусаж байсныг шинжээчид хэлдэг. АНУ Туркийг уг гэрээнээс татгалзахыг шаардаж, шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд Анкарагийн эсрэг хориг тавина гэж сүрдүүлж байсан юм.

Путин, Эрдоган нар өчигдөр /2021.09.29/ Сочид уулзсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top