Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар дүүргийн төсвийн давсан орлого болох дөрвөн тэрбум төгрөгийг шаардлагагүй зүйлд зарцуулж байгаа талаар мэдээлэл хийлээ. БЗД-ийн Тамгын газрын урсгал засварын ажилд 112 сая, Татварын хэлтсийн барилгын ажилд 189 сая, “Шижир” амралтын газрын засварын ажилд 250 сая, Иргэний анхан шатны шүүхийн тохижилтод 21 сая төгрөгийг тусгасан нь Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчиж байгаа хэрэг аж.
БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл “Шаардлагагүй зүйлд зарцуулж байгаа хөрөнгө бол ард түмнээс төвлөрсөн татварын мөнгө. Энэ мөнгийг үр ашигтай зарцуулах, хянах үүргийг ИТХ-ын төлөөлөгч бид хүлээх ёстой. Нэг төгрөгийг ч иргэдэд ашигтайгаар зарцуулах ёстой болохоос хэн нэгэн албан тушаалтны ашиг сонирхлыг бодон байрных нь засварыг хийгээд байх шаардлага байхгүй” хэмээсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )