Оддын шивээсний 12 түүх

2019 оны 06 сарын 19

Одод бидэнтэй л адил хүмүүс. Адилхан л шивээс хийлгэж, ижилхэн л арилгах гэж оролддог. Ингээд оддын 12 шивээс, тэдгээрийн түүхийг сонирхуулья.

1. Эмма Стоун – шувууны савар

Оскарын шагналт жүжигчний гар дээрх энэ шивээс бол тахианы савар биш хөөндэй шувууны савар. The Beatles хамтлагийн “Blackbird” дуунд гардаг шувуу. Шивээсний загварыг Пол Маккартни өөрөө гаргаж өгсөн гэж Эмма ярьсан. Хорт хавдрыг даван гарсан Эммагийн ээжийн гар дээр ч хөөндэй шувуу бий.

2. Жонни Депп – Дарс үүрд мөнх

Шивээсгүй бол Жонни Депп ахмад Jack Sparrow биш л гэсэн үг. Депп олон шивээстэйгийн нэг нь тун сонирхолтой түүхтэй. Жүжигчин Вайнона Райдертэй үерхэж байхдаа тэр биендээ Winona Forever (Вайнона үүрд) гэж шивүүлээд салсан хойноо засуулж, Wino Forever (Дарс үүрд) болгон өөрчилсөн юм.

3. Жонни Депп - SCUM

Хэрэв бүсгүй та Жонни Депптэй учирч, “нөхөрлөх” болбол өөрийнхөө төлөө шивээс хийлгэ гэж шууд шаардаарай. Дээр дурдсан Вайнона Райдерээс гадна Деппийн бас нэгэн хуучин хайр бол Эмбер Херд. Депп зүүн гаран дээрээ Хердэд зориулан, SLIM гэж шивүүлснээ салсныхаа дараа SCUM болгон өөрчилсөн.

4. Женнифер Лоуренс - сануулга

Багадаа ямар нэг юм мартахгүйн тулд гар дээрээ тэмдэг тавьдаг байснаа санаж байна уу? Бид энэ сануулгаа үзгээр тавьдаг байсан бол Женнифер Лоуренс шивээс хийлгэсэн. Ус байнга ууж байхаа мартахгүйн тулд тэр гар дээрээ H2O гэж шивжээ.

5. Кендалл Женнер - толбо

Загвар өмсөгчид янз бүрээр зураг авахуулдаг ажилтай хүмүүс. Биен дээрээ том шивээстэй бол ажил олдоход хэцүү. Тийм болохоор Кендалл Женнер хурууныхаа завсар цагаан толбо шивүүлжээ.

6. Дайте Каре - бекон

Дуртай зүйлээ шивүүлэх нь түгээмэл явдал. Харин та бекон идэх дуртай бол яах вэ? Модель Кара Делевинь беконд үнэнээсээ дуртай тул хөлний улан дээрээ Бекон гээд шивчихсэн.

7. Бекхэм - ВиХтория

Эхнэрийнхээ нэрийг санскрит хэлээр шивүүлэхдээ тэр алдаа гаргасан. Ингээд ВиХтория шивээс хорвоод мэндэлсэн юм.

8. Крус – 883

Түүний 883 гэсэн шивээсийг харсан бүх хүн гайхаж, учрыг нь олох гэж оролдсон. Яагаад ийм тоо сонгосон талаар хэдэн мянган онол таамаг гарсан билээ. Зурхай, утас, машины дугаар гээд л. Харин Крус энэ нууцыг булшиндаа авч орно гэж мэдэгдсэн юм.

9. Меган Фокс - Мэрилин Монро

Шүтээнээсээ урвана гэдэг сайн зүйл биш. Ялангуяа шүтээнээ бие дээрээ шивүүлчихсэн тохиолдолд. Меган Фоксын гар дээр одоо болтол домогт Мэрилин Монрогийн дүрс бий. “Мэрилин бол сөрөг талын хүн учраас би амьдралдаа сөрөг энерги оруулахгүйн тулд шивээсээ арилгахаар шийдсэн” гэж тэр ярьсан.

10. Николь Ричи - Virgin

Зурхайн ордоо шивүүлсэн хүн олон байдаг. Харин Ричи Virgo (Охины орд) гэж шивүүлэх гээд Virgin гээд биччихсэн.

11. Carpe Diem – 81 нас

81 насныхаа төрсөн өдрөөр та өөртөө ямар бэлэг өгөх вэ? Их Британийн жүжигчин Жуди Денч өөртөө шивээсээр бэлэг барьсан юм. Латин хэлээр Carpe Diem гэж бичсэн нь цагаа ол гэсэн утгатай. Денчийн хэлснээр энэ үг түүний амьдралын уриа гэнэ.

12. Рианна - эмээ

Рианна 20 гаруй шивээстэй. Үүнээс хамгийн их сонирхол татдаг нь мэдээж цээжин дээрх шивээс. Тэнд Эртний Египетийн бурхан Исидагийн дүрс бий. “Би энэ шивээсийг эмээдээ зориулан хийлгэсэн. Учир нь эмээ минь яг л энэ бурхан шиг ирээдүй үедээ үлгэр дууриал болсон хүн байлаа. Долли эмээгээ байнга санаж явах болно” гэж ярьж байв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top