Засгийн газраас Түрээсийн орон сууцыг өмчлөх журам батлаад байгаа.
Энэ журмын хэрэгжилтийн талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс тодруулахад “Одоогоор 3000 айлын орон сууц түрээсийн санд байна. Манай журмаар таван жил хүртэл хугацаанд түрээсэлдэг. Иргэд түрээслээд амьдарч болно. Мөн түрээсийнхээ төлбөр дээр тодорхой төлбөр нэмж төлөөд урьдчилгаагаа бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдаж болно. Бас таван жилийн дотор байрныхаа мөнгийг хувааж төлөөд худалдаж авч болно. Бидний зүгээс ойрын хугацаанд өмчлөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Түрээсэлж буй орон сууцаа өмчилж авах хүсэлтээ иргэд өгч байгаа юм билээ. Түрээсийн орон сууцыг өмчлөх журамд түрээсийн орон сууцаа өмчлөх сонирхолтой иргэн 70 хувийн хөнгөлөлт эдлэхээр заасан. Тухайлбал, 300 мянган төгрөг түрээсэнд төлдөг байсан бол 90 мянган төгрөг түрээсэндээ төлж, үлдэгдлээ урьдчилгаандаа төлөх боломж бүрдсэн” гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 5 )
bvrtgel ni hezeenees ehleh we zalu ger bvlig yaj orulah we a
сайн байна уу би 4хүүхэдтэй өрх толгойлсон ээж байнаа яаж бүртгүүлэх вэ хэлээд өгөөрэй
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:
Bvrtgel ni hezeenees ehleh ym bol
Bvrtgel hezee ehleh we bairlaluud ni hana we medeelel awii