ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 20-нд телевизийн шууд нэвтрүүлгээр ард иргэдийнхээ асуултад хариуллаа. Иргэд мэссэжээр асуултаа тавьж, дэлгэцэнд асуулт нь гардаг. Түүний заримд нь хариулж, зарим нь хариултгүй үлддэг. Сонирхолтой нь, Ерөнхийлөгч В.Путин тэр бүгдийг уншаад сууж байдаг бөгөөд зарим асуулт түүнийг барьц алдуулах нь олонтаа.
Ганцхан асуулт байна. Та хэзээ албан тушаалаас буух вэ?
Навальныйгийн хэлж байгаа үг үнэн үү? Улс орон тэр чигээрээ дээрэм, луйвар болжээ.
Та хугацаанаасаа өмнө буух талаар юу бодож байна?
Байгалийн хий, нефть дуусахаар бид яах вэ?
Залуучуудынхаа талаар хэзээ бодож эхлэх вэ? Хүн амын бодлогыг гаднаас ирсэн хүмүүсээр хаахаа хэзээ болих вэ?
ОХУ-ын аж үйлдвэрийн бараа хаана байна? Хятад бараанаас залхлаа.
Голуновын хэрэг юу байв?
Орос орон мөнхийн туршилтын орон гэж үү?
Рагозин нэг жилийн дотор яаж 29.5 саяар баяжсан байж таарах вэ?
“Газпром” компани хөлбөмбөгийн багт мөнгө гаргаад байдаг. Харин өвчтэй хүүхдэд мөнгө цуглуулахаар жирийн иргэд л гаргадаг. Яагаад?
Телевизээр өдөржин Трамп, Украиныг шүүмжлэх юм. Залхаж байна. Хэзээ өөрийнхөө дарга нарын тухай ярьж эхлэх вэ?
ОХУ-д хамгийн худалч нь Статистикийн газар, Засгийн газар, зар сурталчилгаа. Аль нь илүү худалч вэ гэдгийг тодруулахад ч хэцүү гэдэгтээ санал нийлж байна уу?
Энэ шууд нэвтрүүлэг ямар хэрэгтэй юм бэ? Байдал сайжрахгүй хэвээр л байх юм.
Владимир Владимирович 350 мянга зээлэхгүй биз?
Бүтэн таван жил “Россия” телевиз Украиныг шүүмжиллээ. Орост асуудал байдаггүй юм уу?
20 жил та засгийн эрхэнд байлаа. 20 жил бид зам муу гэж ярилаа. Тийм шийдэгдэшгүй асуудал юм уу?
Сэтгэгдэл ( 7 )
Путин хуйло
Putin eronhiilogch bolson no Orosiin ard tymnii az shyy, here tegeegyi bol Oros onoodriin Ukrainaas ch for bh bn
Putin tachku bgaag manaihan odoo l medej bh shig bna. Hooson shuttel bdag, yekiin pr
Ха ха мөнгө зээлээч гэдэгт юу гэж хариулсан бол ..
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913
hariultiig ni bicheech sorog hichniihnii l yavuulga baina shuu dee oilgomjtoi horongotnii ene ih havchlagad baigaa gehed harina ch uls ornoo gaihamshigtai udirdaj abch yavaa udirdagch manaihan bol ali hedii ni suiruuleed busdiin haraat bolchihsan baigaa daa