ОХУ Монголоос бод малын арьс, шир авна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

ОХУ-ын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газраас “Монгол Улсаас бод малын арьс, шир импортлохыг зөвшөөрлөө” гэж мэдээллээ.

Мал эмнэлгийн зохих бичиг баримттай бол мөн ноолуур, адууны хялгас оруулахыг зөвшөөрсөн байна.

Монголд малын өвчин гарсны улмаас ОХУ-ын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газар 2017 онд Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд хориг тавиад байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top