МОГОЛ БРЭНД: Ноолуурыг орлох хонины ноосон бүтээгдэхүүн

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Ноолуурыг орлох хонины ноосон бүтээгдэхүүнийг “Монголын үйлдвэрлэгчид, Зөвхөн Монголдоо хийж байна” гэх таатай мэдээг танд дуулгая. Үндэсний үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж чадсан энэхүү ололт амжилтын эзэн нь “Могол” брэндийн хамт олон юм.

“Могол” брэнд түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны дамжлагыг 100 хувь монголдоо боловсруулдаг. 1995 онд анх түүхий эд авдаг байсан тус хамт олон, 2001 онд ноос угаах үйлдвэрээ байгуулж, 2012-2013 онд ноосноос ноолуур ялгах үйлдвэр, ялгасан ноолуураараа ээрмэл утас үйлдвэрлэх үйлдвэрүүдийг тус тус ашиглалтад оруулсан юм. Ээрэх үйлдвэрийн онцлог нь нарийн ээрэх утас үйлдвэрлэдгээрээ онцлогтой. 2018 онд ээрсэн утсаараа даавуу үйлдвэрлэж даавуугаараа ноосон пальто оёх оёдлын томоохон үйлдвэрийг албан ёсоор нээсэн аж “Могол” брэнд өдгөө 24 дэх жилдээ амжилт бүтээмжтэй ажиллаж, хөнгөн үйлдвэрийн салбарт томоохон нээлтийг хийгээд байна.

Нээлт хэмээсний учир гэвэл, тус брэндийнхэн хонины ноосноос ноолуурыг нь ялган авч, утас ээрч, даавуу гарган хонины ноосон пальтог монголдоо анх удаа үйлдвэрлээд байгаа юм.

“Могол” брэндийн 100 хувь ноосны ноолууран пальто нь зах зээлд өрсөлдөхүйц чанартай, төгс суулт өмсгөлтэй, загвар өнгөний өргөн сонголттой зах зээлд өрсөлдөхүйц боломжийн үнээр хэрэглэгчид хүрч байгаа гэдгээрээ онцлог юм. Зөвхөн пальто гэлтгүй орчин үед трэнд болж буй загвар, өнгөний өргөн сонголттой эрэгтэй, эмэгтэй бомбер, пиджак, цамц, өмд, шааль, малгай, бээлий, оймс зэргийг үйлдвэрлэж байна.

Монгол ямааны ноолуурны микрон 15-17 байдаг бол “Могол” брэндийн гарган авсан хонины ноосны ноолуурны микрон 19-21 байдаг аж. Энэ бол яахын аргагүй тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гэх эхний баталгаа билээ.

Үүнээс гадна ноолууран пальто монголын зах зээлд дунджаар 1.8 сая төгрөгийн үнэтэй байхад “Могол” брэндийн үйлдвэрлэсэн пальтонуудын дээд үнэ 698 мянган төгрөг аж. Хамгийн гол нь ноолуурнаас дутахааргүй тансаг, өнгө загварын өргөн сонголттой, хөнгөн дулаахан, эдэлгээ даах чадвар хэд дахин илүү гэдгийг ахин онцлох хэрэгтэй болов уу.

Мөн үйлдвэрийн бүхий л шат дамжлагтаа химийн найрлагагүй байгаль орчин болон хүний биед хор нөлөө багатай олон улсад туршигдсан эко бодис ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг нь тэдний давуу тал юм.

Зөвхөн монголдоо үйлдвэрлэж, шинэ инновацийг нэвтрүүлж буй “Могол” брэндийнхэн “Зайсан хилл” цогцолборт шинэхэн салбараа нээгээд тун чиг удаагүй байгаа бөгөөд тус салбараар үйлчлүүлсэн хүн бүрийг 10-50 хувийн хямдрал, гарын бэлэг хүлээж байгаа ажээ.

“Могол” брэндийн хавар зуны коллекцийн хувьд натураль байгалийн өнгүүд нүүрний арьсыг илүү тод харагдуулах, хаврын цэцэгсийг санагдуулам хурц тод өнгүүдийг оруулсан 2019-2020 оны трэнд өнгүүд Dazzling Blue /Цэнхэр/, Violet Tulip /Алтан зулын ягаан/, Coral /шүрэн улаан өнгүүдийг онцлон бүтээгдэхүүндээ тусгажээ. Хэлбэрийн хувьд H, A хэлбэртэй, сул чөлөөтэй, хөдөлгөөнд эвтэй ямар ч биетэй хүнд таарах загварыг бодолцон ур ухаанаа шингээн урласан байна. Мөн туслах деталиуд дээр онцгой анхааран ханцуй, бүс, захны элементуудийг гоёл чимэглэл болон хатгамал ашиглан хэрэглэгчдэд дахин давтагдашгүй онцгой хувцаснуудыг санал болгож байгаа юм.

МОГОЛ БРЭНДИЙН САЛБАР ДЭЛГҮҮРҮҮД:

Улаанбаатар хотод:

  1. УИД-ийн 2-р давхарт
  2. УИД-ийн 6-р давхар
  3. Скай их дэлгүүр / Чингис Зочид буудал/
  4. Кашмер хаус дэлгүүр
  5. Монголд үйлдвэрлэв дэлгүүр /Төмөр замд/
  6. Зайсан Хилл цогцолбор 4-р давхар

Орон нутагт:

  • Баян-Өлгий аймаг Өлгий хот
  • Увс аймаг Улаангом хот
  • Дорноговь аймаг Сайншанд хот
  • Дархан-Уул аймаг Дархан хот
  • Дундговь аймаг
  • Өвөрхангай аймаг Арвайхээр хотуудад дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(162.158.89.241) 2021 оны 09 сарын 20

brabooooo mundag

0  |  0
Top