Монгол бүсгүй Их Британийн Шилдэг санхүүчээр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

The Great British Businesswoman Series-ээс Их Британийн санхүү, бизнесийн салбарын 2021 оны шилдэг долоон эмэгтэйг шалгаруулжээ.
 

Их Британийн Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж байгаа монгол бүсгүй Л.Дулмаазул шилдэг долоон санхүүчийн тоонд багтсан байна.

Л.Дулмаазул 10 гаруй жил SMBC Bank Japan банкны Лондон дахь салбарт ажиллаж, Европ, Төв Ази, ОХУ, Казахстан, Туркменистан, Азербайжан дахь том төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хариуцан ажиллаж байсан.

Тэрээр Прага хотын Карловын их сургууль, Токиогийн Гадаад судлалын их сургуулийг дүүргэсэн. Оксфордын их сургуулийн санхүү, удирдлагын магистр цолтой юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.194) 2021 оны 09 сарын 20

Баяр хүргэе. Ерөнхий сайд болгомоор бүсгүй байна.

1  |  0
17(172.69.252.140) 2021 оны 09 сарын 20

могнол авчирч санхүүгий сайд хийлгэх юмсан.

0  |  0
БАЯР ХҮРГЭЕ(172.69.252.140) 2021 оны 09 сарын 20

Сайхан мэдээ байна

0  |  0
Top