Европын Холбооноос ойрын хугацаанд 50 сая еврогийн тусламж үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 19 дүгээр хуралдаан өчигдөр Улаанбаатар хотноо боллоо. Хамтарсан хорооны хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Виганд нар даргалав.

Хамтарсан хорооны хуралдааны үеэр улс төр, худалдаа, эдийн засаг, байгаль орчин, эрчим хүч, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар санал солилцож, илэн далангуй ярилцсан юм. Монгол, Европын Холбооны Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Европын Холбооны улс төрийн яриа хэлцээг 2020 оны эхний хагаст зохион байгуулахаар тохирлоо.

Монголын тал манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Европын Холбооны хөгжлийн тусламжийн Олон жилийн баримжаат хөтөлбөрт 2021–2027 онд үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтээ илэрхийлэв. Харин Европын Холбооны талаас Монгол Улсад ажлын байр бий болгох, төсвийн бодлогыг шинэчлэхэд зориулан 50 сая еврогийн тусламжийн хөтөлбөрийг ойрын хугацаанд эхлүүлэхээ мэдэгдэв.

Монгол Улс Европын Холбоонд бараа бүтээгдэхүүн татваргүй экспортолдог “GSP+” хөнгөлөлтөд 2005 оноос хойш хамрагдаж ирсэн хэдий ч энэхүү хөтөлбөрийг хангалттай түвшинд ашиглаж чадахгүй байгааг онцлоод Монгол Улсын экспортын чадавхийг бэхжүүлэх, экспортын зах зээлийг төрөлжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов. Энэ хүрээнд Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн асуудлаарх яриа хэлцээг эхлүүлэхээр тохиролцов. Мөн Европын Холбооноос хэрэгжүүлж буй Худалдааг дэмжих төслийн хүрээнд тусгайлан сонгосон 4 салбарын бүтээгдэхүүний экспортын чадавхийг сайжруулж, бодит үр дүнд хүрэхээр тохирлоо.

Монгол Улс, Европын Холбоо нь олон улсын байгууллага, бүс нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Хуралдааны үеэр Европын Холбооны тал өөрийн Ази, Европыг холбох стратегиа танилцуулав. Монгол Улс энхүү стратегийн хүрээнд Европын Холбоотой зам тээвэр, эрчим хүч, цахим холбоо, иргэд хоорондын харилцаагаа бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хороо нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын төлвийг хэлэлцэх чухал механизм юм. Хамтарсан хорооны дараагийн хуралдааныг 2020 онд Брюссель хотноо зохион байгуулахаар тохиров.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.17) 2019 оны 09 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
zochin(185.39.141.189) 2019 оны 06 сарын 29

hurdlaach . bidniig tur barij baigaa deer ni naad munguu avaad songuuldaa beldii

0  |  0
matilda(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Nua (24.19.2.87) 2019 оны 06 сарын 28

Har tamhi zuusun gej tuslaj baigaa uimuu.

0  |  0
Top