Сансарт нисэх дэлхийн хамгийн анхны өнгөт арьстан мотоциклын ослоор амиа алджээ. Мандла Масеко гэгч Өмнөд Африкийн агаарын хүчний сонсогч 2013 онд АНУ-д төвтэй сансрын академиас явуулсан уралдаанд оролцож, сансарт нисэх эрх олж авч байсан гэнэ. “Афронавт” хочтой залуу одод руу хүрэх мөрөөдлөө биелүүлж чадалгүй өнгөрсөн бямба гарагт ослоор нас барлаа гэж орон нутгийн хэвлэлүүд бичжээ.
30 настай тэрээр 75 орны нэр дэвшигчдийг ардаа орхин, “Lynx Mark II” сансрын хөлгөөр нэг цаг аялах 23 хүний нэг болж тодорсон юм. Өмнөд Африкийн Преториа хотын зэргэлдээх Сошангуве жижигхэн хотод төрсөн түүнийг сансарт нисэх анхны өнгөт арьстан хэмээн хотынхон нь бахархаж, тус жижиг хотын нэрийг огторгуйн газрын зурагт гаргаж ирнэ хэмээн алдаршуулж байсан юм. Тэрээр Кеннедигийн нэрэмжит сансрын академид нэг долоо хоногийн сургалтад хамрагдаж байжээ.
Мандла Масеко 2015 онд сансарт нисэх ёстой байсан ч түүний нислэг хэд хэдэн удаа хойшлогдож байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
UU sanaa zovoltgui Ter ali hediin tiisheegee yvtsan kkkk Lalariin nigeruud uhej dald orj baival l sain
жинхэнээсээ үнэгүй л нислээ дээ