Америкийн “TollFreeForwarding” мэдээллийн компанийн шинжээчид орчин үеийн технологийн хөгжлийн явцад хүн хэрхэн хувиран өөрчлөгдөхийг 3D загвараар гаргажээ.
Энэ загварыг харахад ирээдүйн хүн бөгтөр нуруутай, давхар аньсага, тахир гартай байх юм байна.
Бөгтөр нуруу
Гар утас, компьютер ширтэн бөхийж суусаар байгаад бөгтөр болно. Хүзүү богино, бүдүүн болж, цээж дотогш шигдэнэ.
Тахир гар
Гар утас байнга барьж явах тул гар нь утас барихад л тохирсон байна.
Зузаан гавал
Гар утас, компьютероос гарах туяанаас тархийг хамгаалахын тулд гавлын яс зузаарна.
Намхан нуруу, тархи
Бүх зүйл автомат болох тул булчин шөрмөс хүнд хэрэггүй. Тиймээс хүн жижгэрч, тархины хэмжээ багасна.
Давхар аньсага
Хэт их гэрэл, туяанаас өөрийгөө хамгаалахын тулд нүдэнд давхар аньсага гарч ирнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Yag shd hudlaa hudlaa
Hortoi nohtsold htei bhdaa
Za daa barag l unen shuu. Oorsdiigoo ajiglaarai, yalanguya sarvuu, huzuu, nuruund chinx alx hediin oorchlolt garch ehelsen. Mon nudnii harts golrongo, haraanii radius baga bolj bna.
Lol