Өвөр Монголд шувуу хордуулсан этгээдүүдэд ял оноолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 14

Өвөр Монголын Хөх хотын Ардын шүүхээс олон тооны шувуу хордуулж, улс оронд их хэмжээний хохирол учруулсан Хятадын гурван иргэнийг шүүх хурал боллоо.

Ван Гоцин, Хао Чанцин, Ван Фэнцай нар бүлэглэн, 2017 онд боролзой богширго шувууг хууль бусаар хордуулж агнасан хэрэг үйлдсэн юм. Гэмт хэрэгтнүүд 30 гаруй кг хортой тэжээл хэрэглэсэн байлаа. Боролзой богширго нь Хятадад улсын хамгаалалтын хоёрдугаар зэрэгт багтдаг шувуу юм. 2018 оны 1-3 дугаар сард Шилийн гол аймагт нийт 4484 хордож үхсэн шувуу олджээ.

Хөх хотын Ардын шүүхээс гэмт этгээдүүдэд экологийн системд хор хөнөөл учруулсан гэж 432.8 мянган юань, улс орны өмчийг сүйтгэсэн хэрэгт нь 3.96 сая юанийн торгууль оноож, хууль бус ан хийсэн хэргээр 2-2.6 жилийн хорих ял оноожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top